УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшиг, далайн төвшний өөрчлөлт хүмүүсийн амьдралд шууд ба шууд бусаар нөлөөлсөөр байна.
Ган гачиг, үер усны аюулаас болж хүмүүс орон гэргүй болж, ургац алдах зэргээр эдийн засаг, нийгмийн амьдралд нь нөлөөлж хүмүүс амьдралын наад захын хэрэгцээ шаардлагаа хангаж чадахгүйд хүрдэг. Иймээс уур амьсгалын өөрчлөлт нь хүний амьд явах, эрүүл амьдрах болон хоол хүнс, ундны ус, орон байраар хангагдах эрхтэй шууд холбоотой.
Засгийн газрууд илүү далайцтай арга хэмжээ авч дэлхийн дундаж температурын өөрчлөлтийг хязгаарлах эсвэл хүмүүсийн үхэл хийгээд урьдаас тооцоогүй хүний эрхийн зөрчилд хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдэж байна.