Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалаас...
"Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй."
Эрүүдэн шүүх нь ихэвчлэн хүний нүднээс далд явагддаг. Засгийн газрууд ихэнхдээ эрүүдэн шүүгдсэн тухай гомдлыг бүрэн мөрдөн шалгахын оронд үгүйсгэх, нуун далдлахыг чармайдаг.
1948 онд Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсанаас хойш эрүүдэн шүүхийг олон улсад хориглосон. 156 улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцод нэгдэн орсон ба Монгол улс энэ Конвенцод 2002 онд нэгдэн оржээ.