ЗОРИГТОН
КАМПАНИТ АЖИЛ

Хүний эрх хамгаалагчдыг хамгаалах Зоригтон кампанит ажил


Хүний эрх хамгаалагчдыг гүжирдэж, гутаан доромжилж, хорьж зарим тохиолдолд тэдний амь эрсдэж байна. Бид үүнийг таслан зогсоохын эсрэг кампанит ажил явуулдаг.

ХУВЬ ХҮМҮҮСИЙН ХЭРЭГ

Төрийн нэр барьсан эрх мэдэл бүхий этгээдүүд хүний эрхийн төлөө тэмцэхээр зориглосон хүмүүс, хүний эрх хамгаалагчдыг айлган сүрдүүлж, заналхийлж, гүтгэж, дарамт шахалт үзүүлж, зүй бус харьцаж түүнчлэн хууль бусаар баривчлан хорьсоор байна. Тайван замаар тэмцсэнийх нь төлөө тэдний дуу хоолойг боомилох цаашилаад бүр амь насыг нь хөнөөх явдал гарсаар байна.

🕯️ 2015 онд дэлхий даяар 156 хүний эрх хамгаалагч хорих газарт болон бусад байдлаар амь насаа алджээ.

🕯️ 61 улс хүмүүсийг эрх, эрх чөлөөгөө эдэлснийх нь төлөө баривчлан хорьсон байна.

🕯️ 2015 оны байдлаар 113 улс хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлажээ.


ЭСЭРГҮҮЦЭХ ЭРХ

Дэлхий даяарх олон орны засгийн газар хүний эрхийн эсрэг авж явуулж байгаа арга хэмжээний нэг хэсэг болгон хүмүүсийн тайван замаар эсэргүүцэх эрхийг удаан хугацаанд хязгаарлахыг зорьж байна.

Тэдний булхайг илчилсэн хэнийг ч болов гэмт хэрэгтэн, террорист эсвэл гаднын туршуул болгож харагдуулахыг оролддог.

ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ, БОДЛОГО ДАХЬ ӨӨРЧЛӨЛТ

Эмнести Интернэшнл нь 55 гаруй жилийн турш хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааныхаа улмаас баривчлагдсан хүмүүсийн эрх чөлөөний төлөө, хүний эрх хамгаалагчийг хамгаалах хууль эрх зүйн орчин бий болгох, сайжруулах, идэвхтнүүдийн гудамж талбайд тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь баталгаажуулахын төлөө тэмцэж, ялалт авчирсаар байна.

🕯️ Бид идэвхтэй үйл ажиллагааныхаа үр дүнд хүний эрхийн зөрчилд өртсөн хүний эрх хамгаалагчдын хэргийг судалж, кампанит ажил өрнүүлэн, тэдний өмнөөс Засгийн газруудад шаардлага хүргүүлдэг. Үйл ажиллагаанд оролцоно уу.

🕯️ Бид Монгол дахь хүний эрх хамгаалагчдыг хамгаалах хууль эрх зүйн орчин бий болгох асуудлаар ажиллаж байна.

Зоригтон 2023

Дэлгэрэнгүй
Түүний түүх

Дэлгэрэнгүй
Яс нарийн бичиг

Дэлгэрэнгүй
Зоригтон 2022

Дэлгэрэнгүй
Маргаашийн нарыг харах эсэхээ мэдэхгүй гэрээслэл бичээд суусан үе бий

Дэлгэрэнгүй
Амиар дэнсэлгэх тэгш эрх

Дэлгэрэнгүй
Баярлах шалтгаантай амьдармаар байна...

Дэлгэрэнгүй
Зоригтон 2021

Дэлгэрэнгүй
Байгаль хамгаалагч баатруудаа хамгаалахсан

Дэлгэрэнгүй
Шантраагүй дуу хоолой

Дэлгэрэнгүй
Нутаглах эрхгүй нүүдэлчид

Дэлгэрэнгүй
Зоригтон 2020

Дэлгэрэнгүй
Хүний эрхийн подкаст Э.Чулуунзүрх

Дэлгэрэнгүй
Хүний эрхийн стратегийн өмгөөлөл

Дэлгэрэнгүй
Тэнцвэргүй тулааны хамгаалалтгүй хамгаалагч

Дэлгэрэнгүй
Зоригтон 2019

Дэлгэрэнгүй
Боловсролын тунгалаг өнгө

Дэлгэрэнгүй
Нүцгэн хамгаалагч

Дэлгэрэнгүй
Хэнээс ч хараат бус амьдрах хүсэл нь хүний эрхийн төлөөх тэмцэгч, хамгаалагч болгожээ

Дэлгэрэнгүй
ҮЗЭЛ САНААНЫ ЭЛЧ

Дэлгэрэнгүй
Үзэл санааны элч

Дэлгэрэнгүй