ХАНДИВЫН ТАЛААРХ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ

Миний төлсөн хандив хэрхэн зарцуулагддаг вэ?

Таны өгсөн хандив дэлхийн улс орнуудад болж буй хүний эрхийн зөрчлийг баримтжуулах судалгаа хийж, нөлөөллийн ажил, кампанит ажил өрнүүлж, хүний эрхийн идэвхнүүдийг дэмжиж, хүний эрхийн боловсрол түгээх сургалт, үйл ажиллагаа зохион байгуулахад зарцуулагддаг.

Та манай тайлангаас дэлгэрэнгүй уншина уу.

Хандив өгөхтэй холбоотой асуудлаар хэнтэй холбогдох вэ?

Та Монголын Эмнести Интернэшнлийн 7000-4706 утсаар холбогдоорой.

Сар бүр хандивлах үнийн дүнгээ хэрхэн өөрчлөх болон цуцлах вэ?

Та Монголын Эмнести Интернэшнлийн 7000-4706 утсаар, эсвэл өөрийн харилцдаг банктай холбогдон өөрчлөх боломжтой.

Эмнести Интернэшнлийн үйл ажиллагаанд зориулж бэлэг болон бусад биет хандив өгөх боломжтой юу?

Боломжтой. Та 7000-4706 утсаар холбогдож дэлгэрэнгүй ярилцаарай.

Манай байгууллага танай үйл ажиллагааг дэмжих хүсэлтэй байна, хэрхэн хандив өгөх вэ?

Та 700,000₮ хүртэлх үнийн дүнтэй хандив өгөх бол шууд хандив өгөх сувгаар дамжуулан илгээх боломжтой. Ингэхдээ гүйлгээний утга дээр өөрийн байгууллагын нэрийг заавал бичнэ үү. 700,000₮-өөс дээш үнийн дүнтэй хандив өгөх бол 7000-4706 утсаар холбогдоно уу.

ЭМНЕСТИД ХАНДИВ ӨГӨХ

Эмнести Интернэшнл нь аливаа засгийн газар, улс төрийн үзэл суртал, эдийн засгийн ашиг сонирхол, шашин шүтлэгээс ангид бие даасан үйл ажиллагаагаа явуулдаг. Иймд бидний үйл ажиллагааны гол санхүүжилт хүний эрхийн төлөө санаа тавьж, хувь нэмрээ оруулдаг хувь хүмүүсийн хандиваас бүрддэг. Та ч бас хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжээрэй

ХАНДИВ ӨГӨХ