ХАНДИВ ӨГӨХ БУСАД АРГА ЗАМ

Монголын Эмнести Интернэшлийн хүний эрхийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх маш олон арга зам бий.


Та найз нөхөд, ажлын хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ хамт хөрөнгө босгох үйл ажиллагаа зохион байгуулах, эсвэл манай үйл ажиллагаанд ашиглагдах боломжтой бэлэг өгөх зэргээр хувь нэмрээ оруулаарай.


Жишээ нь:

🕯️Нарийн боов хийх, нэхмэл хийх, зураг зурах зэрэг жижиг эвент зохион байгуулж, олсон орлогоо Эмнести Интернэшнлд хандивлах

🕯️Эмнести Интернэшлийн хандивын хайрцгийг байгууллагынхаа үүдэнд байрлуулах

🕯️Өөрийн эрхэлдэг бизнесийнхээ худалдан авалт бүрийн 1%-г Эмнести Интернэшнлд хандивлах

🕯️Байгууллагынхаа хэмжээнд нэг өдрийг хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж, Эмнести Интернэшлийн идэвхтнүүдийг урьж, хүний эрхийн хичээл зохион байгуулж, нэг өдрийн цалингаа хандивлах

🕯️Төрсөн өдрийнхөө бэлэг болгож таны нэрийн өмнөөс Эмнести Интернэшлд хандив өгөхийг ойр дотныхондоо уриалах

🕯️Эмнести Интернэшнлийн үйл ажиллагаанд ашиглагдаж болох бүтээгдэхүүнийг бэлэглэх

Танд манай үйл ажиллагааг дэмжих санаа төрвөл, эсвэл хандив өгөх бусад арга замын талаар дэлгэрэнгүй ярилцахыг хүсвэл 7000-4706 утсаар холбогдоорой. Эсвэл та өөрийн мэдээллээ хүснэгтэд бөглөөрэй, бид тантай холбогдох болно.

Холбоо барих

Нэр*

Имэйл хаяг*

Гарчиг*

Утасны дугаар (Заавал биш)

Мессеж*

Хамгийн ихдээ 1000 тэмдэгт бичнэ.

Яасан харанхуй юм бэ гэж хашхирснаас


Ядаж нэг ч гэсэн лаа асаа🕯️