Шебнем Корур Финжанжи, Турк

ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛСНЫХАА ТӨЛӨӨ ЯЛЛАГДАВ

Профессор Шебнем Корур Финжанжи Симоне, Улула гэх хоёр мууртайгаа хамт амьдардаг бөгөөд хоол хийж, хөгжим сонсох дуртай байв. Бетховен бол түүний сонсох дуртай хөгжмийн зохиолч юм. Шебнем бол шүүх эмнэлгийн шинжээч бөгөөд эрүү шүүлтийг устгах чиглэлээр хийсэн ажлаараа алдартай. Тэр эрүүдэн шүүхийг мөрдөн шалгах талаарх НҮБ-ын протокол, ДЭМБ-аас гаргасан бэлгийн хүчирхийллийн талаарх баримт мэдээлэл боловсруулахад хувь нэмрээ оруулсан. Мөн 2024 оны 6 дугаар сар хүртэл Туркийн Анагаахын шинжлэх ухааны Холбооны тэргүүнээр ажиллаж байжээ. Шебнем хүний эрх, ялангуяа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалахын төлөө тэмцсээр ирсэн. Шебнемийн дуу хоолойг хорьж, үйл ажиллагааг нь зогсоохын тулд Туркийн эрх баригчид олон жилийн турш үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж, мөрдөн шалгасаар иржээ. Туркийн арми Иракт химийн зэвсэг ашигласан гэх хэргийг мөрдөн шалгахыг уриалсных нь дараа Шебнемт 2023 оны 1 дүгээр сард "террорист байгууллагыг сурталчилсан" хэргээр ял оногдуулжээ. Шебнем давж заалдах гомдлоо гаргасан байгаа ба хэрэв хэрэгсэхгүй болговол ойролцоогоор хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж болзошгүй байна. Засгийн газар хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дарангуйлж, Шебнемийн адил хүний эрх хамгаалагчдын үйл ажиллагаанд саад учруулж байна. Гэвч Шебнем айлган сүрдүүлэлтээс үл эмээн "Өнөөдрийг хүртэл би хэн нэгэн эрх мэдэлтний өмнө бөхийж байгаагүй" хэмээн өгүүлсэн юм. Эрх баригчдаас Шебнемийг дарамтлахын тулд эрүүгийн эрх зүйн тогтолцоог ашиглахаа зогсоож, хүний эрхийг хамгаалсных нь төлөө ямар нэг ял тулгахгүй байхыг шаардаарай.

Хүний эрхийн төлөө нэгдэнэ үү

Таны өгсөн хувийн мэдээллийг бид зөвхөн энэ кампанит ажлын хүрээнд болон танд мэдээлэл илгээхэд хэрэглэнэ privacy policy