Манахел аль-Отайби, Саудын Араб

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ДЭМЖСЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ 11 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ АВЧЭЭ

Сүүлийн жилүүдэд Саудын Арабын эрх баригчид улс орондоо эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар ахиц дэвшил гаргаж байгаа гэж мэдэгдсээр ирсэн. Гучин настай Манахел аль-Отайби үүнд итгэж, дуртай зүйлээ өмсөж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болсон. Гэвч эдгээр хоосон амлалтын уршгаар 10 гаруй жил хоригдох болоод байна. Фитнессийн багш Манахел баривчлагдахаасаа өмнө эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж, олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүдийн эрх чөлөөг дэмжихийг уриалж байжээ. Түүнийг твиттерт эмэгтэйчүүдийн эрхийг дэмжиж жиргэсэн, уламжлалт урт ханцуйтай абаяа өмсөлгүйгээр худалдааны төвд авахуулсан зургаа Снапчат-д нийтэлж, Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль зөрчсөн хэргээр 2022 оны 11 дүгээр сарын 16-нд баривчилжээ. Түүний хэргийг шударга бус шүүх хурал, хатуу ял шийтгэлээрээ алдартай терроризмын эсрэг шүүх буюу Эрүүгийн хэргийн дагнасан шүүхэд шилжүүлжээ. 2024 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр шүүх хаалттай хуралдаж, Манахелд цахим орчинд үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө "террорист гэмт хэрэг" үйлдсэн гэх хэргээр 11 жилийн хорих ял оногдуулсан ба шүүх хуралдааны шийдвэрийг хэдэн долоо хоногийн дараа ил болгосон байна. 2023 оны 11 дүгээр сард Манахел гэр бүлийнхэндээ өрөөнийхөө хоригдолд зодуулсны улмаас гадаад ертөнцөөс тусгаарлагдан хэнтэй ч холбогдож чадаагүй гэдгээ хэлжээ. 2024 оны 4 дүгээр сард Манахел хэдэн сарын дараа анх удаагаа гэр бүл рүүгээ залгаж, сэтгэл түгшсэн байдалтайгаар тусгаарлах камерт ганцаараа хоригдож байгаа ба дахин хэрцгийгээр зодуулж хөл нь хугарч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа тухайгаа хэлсэн байна. Манахел аль-Отайбийн ялыг хэрэгсэхгүй болгож, нэн даруй, болзолгүйгээр суллахыг шаардаарай.

Хүний эрхийн төлөө нэгдэнэ үү

Таны өгсөн хувийн мэдээллийг бид зөвхөн энэ кампанит ажлын хүрээнд болон танд мэдээлэл илгээхэд хэрэглэнэ privacy policy