Окба Хашад, Египет

МИНИЙ БИЕ ҮҮНЭЭС ИЛҮҮГ ТЭСЭЖ ЧАДАХГҮЙ

Египетийн Каирын баруун хойд хэсэгт орших Садат хотын их сургуульд сурч байсан 27 настай Окба Хашадын амьдрал 2019 оны 5 дугаар сарын 20-нд орвонгоороо эргэв. Үндэсний аюулгүй байдлын ажилтнууд Окбагийн дотуур байранд нэвтэрч, гэнэтийн нэгжлэг хийж, дотуур байранд байсан бүх оюутан, мөн Окбаг ч хамт баривчилсан юм. Хэдэн өдрийн дараа бусад оюутнуудыг сулласан ч Окбаг үлдээжээ. Түүнийг жилийн өмнө Египетээс дүрвэснийхээ дараа тус улс дахь хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлсэн хүний эрхийн идэвхтэн Амр Хашадын дүү болохыг тогтоосон байна. Окбагийн гэр бүл 77 хоног түүнийг хайж, аюулгүй байдалд нь санаа зовниж байв. Энэ хугацаанд Окбаг хорьж, бага насандаа ослын улмаас тайруулсан баруун хөлийг нь цахилгаанаар цохиулах зэргээр эрүүдэн шүүж байжээ. 2022 оны 8 дугаар сард Окбагийн хиймэл хөл чөлөөтэй хөдөлж чадахгүй болсон байв. Хорихын удирдлагууд 16 сарын турш түүний хиймэл хөлийг сольж өгөхөөс татгалзсаны улмаас Окба өдөр бүр бусад хоригдлын тусламжтай хөдлөх болжээ. Эцэст нь 2024 оны 1 дүгээр сарын 4-нд Окба шинэ хиймэл хөлтэй болсон ч таарахгүйн улмаас хэрэглэх үед нь гэмтэл учруулдаг байв. Түүнд шархаа эмчлэх эм тариа өгөхгүй байсаар халдвар авах эрсдэлийг нь нэмэгдүүлсээр байна. 2024 оны 2 дугаар сарын 20-нд шүүгч Окбаг Египетийн хуульд заасан хоёр жилээс илүү хугацаагаар урьдчилан хорьсон тул суллах шийдвэр гаргасан ч прокурор түүнийг үргэлжлүүлэн хорихын тулд хуурамч хэрэг үүсгэжээ. Окбаг зөвхөн ахынх нь явуулсан хүний эрхийн үйл ажиллагаатай холбон хорьж байгаа юм. Түүнд хэвтэх ор байхгүй, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байгаа нь бие махбодь, сэтгэл зүйн эрүүл мэндэд нь ноцтой аюул учрахад хүргэж байна. Окба Хашадыг зөвхөн ахынх нь хүний эрхийн тэмцэлтэй холбон хорьж байгаа тул түүнийг нэн даруй, болзолгүйгээр суллахыг шаардаарай.

Хүний эрхийн төлөө нэгдэнэ үү

Таны өгсөн хувийн мэдээллийг бид зөвхөн энэ кампанит ажлын хүрээнд болон танд мэдээлэл илгээхэд хэрэглэнэ privacy policy