Газар нутгаа хамгаалагч Ветсуветенчууд, Канад

ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ ГАЗАР НУТАГ, БИДНИЙ ДЭЛХИЙГ ХАМГААЛЖ ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ

“Эдгээр амьтан, эмийн ургамал, жимс жимсгэнэ, ус, хоол хүнс, соёл нь өнө эртнээс энэ газар нутагт оршсоор ирсэн. Бид хойч үеийнхээ ирээдүйн төлөө амьдралын энэ хэв маягаа хамгаалах үүрэгтэй” хэмээн өвөг дээдсийнхээ газар нутагт олон мянган жилийн турш амьдарч ирсэн Ветсуветен овгийн гишүүн Слейдо өгүүлжээ. 2019 онд Костал хийн хоолойн компани нь Овгийн ахлагчид, нутгийн иргэдтэй зөвшилцөлгүйгээр Ветсуветен овгийн өвөг дээдсийн газар нутгаар дамжуулан хийн хоолой барих ажлыг эхлүүлжээ. Нутгийн иргэд өөрийн газар нутагт ямар бүтээн байгуулалт өрнөхийг шийдэх эрхтэй бөгөөд тэд байгалийн хийн түлш дамжуулах хоолой барихыг огт хүлээн зөвшөөрөөгүй юм. Өвөг дээдсийнхээ газар нутгаа хамгаалж, эрүүл, цэвэр, тухтай орчинд амьдрахын тулд Слейдо болон бусад тэмцэгчид хийн хоолой барих ажлыг зогсоох арга хэмжээ авч эхэлжээ. Гэвч тэднийг айлган сүрдүүлж, дарамталж, гэмт хэрэгт гүтгэж байна. 2018 онд Бритиш Колумбын Дээд шүүх (BCSC-БКДШ) Костал компанид хийн хоолой барих ажлыг эсэргүүцсэн аливаа үйл ажиллагаанаас сэргийлэх үүрэг хүлээлгэсэн. Цагдаа нар нисдэг тэрэг, зэвсэг, нохой ашиглан Ветсуветенчуудын газар нутгийг дөрвөн удаа нэгжиж 75 орчим газрын эрхийн төлөө тэмцэгчдийг баривчилжээ. 2021 оны 11 дүгээр сард болсон нэгжлэгийн үеэр Слейдо 30 гаруй тэмцэгчдийн хамт баривчлагджээ. Хожим нь түүнийг хийн хоолой барих газраас хол байх тухай захирамжийг зөрчсөн хэмээн бусад 2 хүний эрх хамгаалагчийн хамт “шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэх” гэмт хэрэгт буруутгасан. Газрын эрхийн төлөө тэмцэгчид БКДШ-д хандан цагдаа нар тэдний эрхийг зөрчсөн талаар өргөдөл гаргасан. Тэдний ирээдүй энэ өргөдлийн үр дүнгээс хамаарч байгаа ба хэрэв амжилтгүй болвол тэд хорих ял авч болзошгүй байна. Канад улсаас газар нутгийнхаа төлөө тэмцэж байгаа Ветсуветен болон бусад уугуул иргэдийг гэмт хэрэгт буруутгахаа зогсоохыг уриалаарай.

Хүний эрхийн төлөө нэгдэнэ үү

Таны өгсөн хувийн мэдээллийг бид зөвхөн энэ кампанит ажлын хүрээнд болон танд мэдээлэл илгээхэд хэрэглэнэ privacy policy