Мария Колесникова, Беларусь

УЛС ТӨРИЙН ИДЭВХТНИЙГ ХУЛГАЙЛАН 11 ЖИЛ ХОРЬЖЭЭ

Мэргэжлийн хөгжимчин Мария Колесникова өөрийгөө хөгжим, урлаг, хүмүүсээр хүрээлүүлэн амьдарч ирсэн. Тэрээр хүмүүстэй уулзаж, тэднээс суралцах дуртай бөгөөд хүн бүрийн эрхийг хүндэтгэдэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой Беларусь улсыг мөрөөддөг. Энэ нь түүнийг 2020 оны 8-р сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоход хүргэжээ. Тэрээр Вероника Цепкалотай хамт бие даан нэр дэвшигч Святлана Циханоускаягийн сурталчилгаанд оролцсон байна. Эрэгтэй нэр дэвшигчид шоронд хоригдож, зугтаасан нь энэ гурван эмэгтэйг нэгдэхэд хүргэжээ. Тэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, тайван хуран цуглах эрх маш ихээр хязгаарлагддаг тус улсад өөрчлөлт хийхийг уриалж, олон хүнд итгэл найдвар төрүүлэв. Олон нийтийн зүгээс сөрөг хүчин ялсан гэж үздэг ч сонгууль будлиантай болсон тул Александр Лукашенко зургаа дахь удаагаа сонгогдсон. Сонгуулийн дараа Святлана, Вероника нарыг албадан гаргасан ба Мария сөрөг хүчний нөлөө бүхий хүнээр тодорсон. Тэр тайван жагсаалын тэргүүн эгнээнд зогсож, цагдаа нартай нүүр тулж байв. 2020 оны 9 дүгээр сарын 7-нд Марияг Беларусийн эрх баригчид хулгайлсан юм. Нүүрэндээ масктай хүмүүс түүнийг хүчээр машинд суулган хил дээр авчирч айлган сүрдүүлж, тус улсаас гарахыг шаарджээ. Гэвч тэрээр зугтаж, албадан гаргалтыг эсэргүүцжээ. Марияг баривчлан хорьж, хожим нь "үндэсний аюулгүй байдалд халдсан", "хэт даврагч үзэлтэн" гэх хэргээр 11 жилийн хорих ял оногдуулсан байна. Мария одоо маш хүнд нөхцөлд, шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй бусад хоригдлоос тусгаарлагдсан байдалтай байна. Түүний гэр бүл, найз нөхөд нь түүнтэй жил гаруй хугацаанд холбогдож чадаагүй байна. Мария Колесниковад шударга бусаар тулгасан ял шийтгэлийг хүчингүй болгож, нэн даруй, ямар нэг болзолгүйгээр суллахыг шаардаарай.

Хүний эрхийн төлөө нэгдэнэ үү

Таны өгсөн хувийн мэдээллийг бид зөвхөн энэ кампанит ажлын хүрээнд болон танд мэдээлэл илгээхэд хэрэглэнэ privacy policy