Жоэль Паредес, Аргентин

‘БИ ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ТЭМЦСЭН’

Хорин есөн настай ваарчин Жоэль Паредес Аргентины хойд хэсэгт орших Хухуй мужийн Умавака хэмээх жижиг хотод амьдардаг. 2023 оны 6 дугаар сард орон нутгийн засаг захиргаанаас мужийн үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар тайван хуран цуглах эрхийг хязгаарлах, байгаль орчинд хохирол учруулж болзошгүй, Уугуул иргэдийн газар эзэмших эрхийг зөрчих эрсдэлтэй арга хэмжээ авахыг оролдсон. Нэмэлт өөрчлөлтийг батлахдаа Уугуул иргэд болон олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулаагүй байна. Хухуй нь дэлхий дахинд батерей үйлдвэрлэхэд өргөнөөр ашигладаг тул "цагаан алт" гэж нэрлэдэг лити металлаар баялаг муж юм. Аргентины эрх баригчид литийн экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа ч Жоэлийн гэр бүлийн адил уг газар нутагт амьдарч буй иргэд эсэргүүцэж байгаа юм. Хэдийгээр Жоэль уугуул иргэн биш ч, энэ газарт өсөн торних үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө санаа зовж байв. 2023 оны 6 дугаар сарын 30-ны орой Хотын зөвлөл хажуугийн барилгад нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байхад Жоэль Умавакагийн талбай дээр болсон жагсаалд нэгдэж, хэдэн зуун тайван жагсагчдын хамт хамтлагаараа “бомбо" бөмбөр тоглож, “Бидний хөгжмийн зэмсэг бол бидний зэвсэг юм” хэмээн уриалж байв. 7 дугаар сарын 1-ний өглөө цагдаа нар талбай дээр ирж, жагсагчдын зүг резинэн сумаар буудаж эхэлсэн ба Жоэлийн баруун нүдийг оножээ. Түүнд мэс засал хийсэн ч харамсалтай нь амжилтгүй болж, Жоэлийн баруун нүд нь бүрмөсөн хараагүй болж, түүний өдөр тутмын амьдралд нь сөргөөр нөлөөлөх болсон. Жоэль болон бусад жагсагчдад тохиолдсон хэрэгт хэн ч хариуцлага хүлээгээгүй байна. Жоэль Паредест учирсан гэмтэл, бусад жагсагчдын эсрэг үйлдэгдсэн бүх зөрчилд олон улсын хууль, хэм хэмжээний дагуу шүүх ажиллагаа явуулж, хариуцлага тооцохыг шаардана уу.

Хүний эрхийн төлөө нэгдэнэ үү!

Таны өгсөн хувийн мэдээллийг бид зөвхөн энэ кампанит ажлын хүрээнд болон танд мэдээлэл илгээхэд хэрэглэнэ privacy policy