ЧАЙМА ИССА
Зөв гэсэн зүйлийнхээ төлөө дуугарах нь идэвхтэн Чайма Иссагийн цусанд байдаг.
ҮГ ХЭЛСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХОРИГДОХ ЭРСДЭЛД БАЙНА
Зөв гэсэн зүйлийнхээ төлөө дуугарах нь идэвхтэн Чайма Иссагийн цусанд байдаг. Улс төрийн хоригдол агсны охин Чайма эрх мэдэлтнүүдэд үнэнийг өгүүлдэг. Эрх чөлөөгөө алдахаас айхгүйгээр тэр үнэний төлөө дуугардаг. Тунисын ерөнхийлөгч Кайс Сайед 2021 оны 7-р сард онц байдлын эрх мэдлийг гартаа авч парламентын үйл ажиллагааг түдгэлзүүлж, ерөнхий сайдаа огцруулж, гүйцэтгэх засаглалыг авах үед Чайма олон нийтийн өмнө түүнийг эсэргүүцэгчдийн нэг байсан. Тунист хүний эрх урьд өмнөхөөсөө илүү дордож, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө халдлагад өртсөн. Засгийн газрыг шүүмжлэгчдийг цэргийн шүүхээр оруулж, хууль эрх зүйн тогтолцооны хараат бус байдал алдагдсан. Тунисын сөрөг хүчнийхэнтэй хамт гадаадын дипломатчидтай уулзаж, Тунисын улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцсаных нь дараа Чаймаг 2023 оны хоёрдугаар сарын 22-нд баривчилж “хуйвалдаан” хийсэн хэргээр мөрдөн байцаажээ. Түүнийг дөрвөн сар гаруй дур мэдэн саатуулсны эцэст долдугаар сарын 13-нд сулласан ч хэрэг нь үргэлжилж байгаа бөгөөд эрх баригчид түүнийг гадаадад болон, олон нийтийн газар зорчихыг хориглосон. Цэргийн шүүхээс Чаймаг радио нэвтрүүлгээр эрх баригчдыг шүүмжилсэн хэргээр шалгаж байгаа ба олон жилийн хорих ял авч болзошгүй байгаа ч тэр бууж өгөөгүй юм. Чаймаг суллахыг шаардана уу.