РИТА КАРАСАРТОВА

Рита Карасартова хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж, йогоор хичээллэх, Киргиз үндэстний уламжлалт ширмэл хүрэм болох чапан оёх дуртай.

ТАЙВАН ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛСНЫХАА ТӨЛӨӨ 15 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ АВСАН

Рита Карасартова хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж, йогоор хичээллэх, Киргиз үндэстний уламжлалт ширмэл хүрэм болох чапан оёх дуртай. Гэвч 2022 оны аравдугаар сард баривчлагдаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй, давчуу өрөөнд олон сар хоригдсон бөгөөд, түүнийг гэр бүлийнхэнтэй нь ч уулзуулаагүй байна. Одоогоор түүнийг гэрийн хорионд байлган, хөл хорио тогтоожээ. Рита бол иргэний нийгмийн засаглалаар мэргэшсэн хүний эрх хамгаалагч юм. Арав гаруй жилийн турш хууль зүйн зөвлөгөө өгч, авлигад идэгдсэн, найдваргүй хууль эрх зүйн тогтолцооны улмаас эрх нь зөрчигдсөн хүмүүст тусалж ирсэн. Тэрээр олон нийтийн судалгааны институт ашгийн бус байгууллагыг удирдаж ирсэн бөгөөд ядуурал, шударга бусын эсрэг тэмцдэг Киргизстаны Ардчиллын Нэгдсэн хөдөлгөөний гишүүн юм. Цэвэр усны нөөцийг хянах эрхийг хөрш Узбекистан улсад олгосон хилийн шинэ гэрээг эсэргүүцсэн гэх хэргээр Ритаг бусад 26 идэвхтний хамт баривчилжээ. Тэд ард иргэдийг тус гэрээг тайван замаар эсэргүүцэхийг уриалж, засгийн газраас ил тод байхыг шаардсан байна. Бусдын нэгэн адилаар Рита Узбекистан улс тус бүс нутгийн чухал ховор нөөц болох усны хүртээмжийг хязгаарлаж, хориглох вий хэмээн айсан. Анх тэднийг “олон нийтийн эмх замбараагүй байдал” бий болгосон хэргээр хорьсон бол Ритад “засгийн газрыг хүч хэрэглэн огцруулахыг завдсан” гэх 15 жилийн хорих ялтай хэрэг үүсгээд байна. Рита Карасартоваг суллахыг шаардаарай.

Хүний эрхийн төлөө нэгдэнэ үү

Таны өгсөн хувийн мэдээллийг бид зөвхөн энэ кампанит ажлын хүрээнд болон танд мэдээлэл илгээхэд хэрэглэнэ privacy policy