МАУНГ САВЕДДОЛЛА
Зургаан жилийн өмнө Маунг Саведдоллагийн амьдрал амаргүй байсан ч тэр хөлбөмбөг тоглох дуртай, эмч болохыг мөрөөддөг байв.
Фейсбүүкээс хариуцлага нэхэв
Зургаан жилийн өмнө Маунг Саведдоллагийн амьдрал амаргүй байсан ч тэр хөлбөмбөг тоглох дуртай, эмч болохыг мөрөөддөг байв. Гэтэл 2017 онд 15 настай байхад нь түүний амьдрал эрс өөрчлөгджээ. Мьянмарын арми олон арван жилийн турш ялгаварлан гадуурхагдсан Мьянмарын үндэсний цөөнх болох Рохингячуудын эсрэг угсаатны цэвэрлэгээг эхлүүлж, олон мянган Рохингячууд амь насаа алдаж, хүчирхийлэлд өртөж, тосгон сууринг нь шатаажээ. Тус хүчирхийллээс зугтсан Саведдолла гэр бүлийн хамт 15 хоног Бангладеш руу алхаж, одоо амьдарч байгаа дүрвэгсдийн хуаран болох Коксын Базарт очсон. Саведдолла зовлонд нэрвэгдсэн орчин тойрныхоо хүмүүсийн төлөө шударга ёс тогтоохын тулд хуульч болохыг хүсдэг. Сурахын хажуугаар тэр Фейсбүүкийн эзэмшигч Метагаас харгислалд хүргэсэн үр дагавараа хариуцахыг шаардах кампанит ажил өрнүүлсэн байна. Мьянмарт халдлага болохоос хэдэн жилийн өмнө Метагийн алгоритмууд Фейсбүүк дээр Рохингячуудын эсрэг өдөөн турхиралтыг нэмэгдүүлсэн нь хүчирхийллийг өдөөжээ. Саведдолла болон түүний гэр бүл бүх зүйлээ алдсан ч харин тэр итгэл найдвараа алдаагүй юм. Саведдолла болон түүний нөхөд Метагаас харгислалд өдөөн турхирсан үйлдэлдээ хариуцлага хүлээж, Коксын Базар дахь боловсролын хөтөлбөрийг санхүүжүүлэх зэргээр нөхөн олговор төлөхийг шаардаж байна. Дүрвэгсдийн хуарангийнхны сүйрсэн амьдралыг сэргээхэд боловсрол тусална гэдэгт тэр итгэдэг. Метагаас үр дүнтэй нөхөн олговор олгохыг шаардана уу.