ТУЛАНИ МАСЕКО

Тулани Масеко халамжтай эцэг, Методист сүмийн сүсэгтэн, хүний эрх хамгаалагч, ЛГБТИ хүмүүсийн эрх хамгаалагч байсан юм.

Үгээ хэлснийхээ төлөө амиа алджээ.

Тулани Масеко халамжтай эцэг, Методист сүмийн сүсэгтэн, хүний эрх хамгаалагч, ЛГБТИ хүмүүсийн эрх хамгаалагч байсан юм. Туланиг таньдаг хүмүүс түүнийг даруухан, найрсаг, хошин шогийн мэдрэмжтэй нэгэн хэмээжээ. Хуульч болсныхоо дараа Тулани чинээлэг хаант засаглалтай ч хүн амын 60 орчим хувь нь ядуу Эсватини улсын ард түмний төлөө уйгагүй тэмцсэн. Тэрээр засгийн газраа дарангуй хууль тогтоомж, төрийн эрх мэдлийг хэтрүүлэн тайван замаар эсэргүүцэгчдийг нухчин дарж байгааг шүүмжилсэн. Тулани үг хэлэх нь эрсдэл дагуулна гэдгийг мэдэж байсан. Эсватинийн шүүхийн хараат бус байдал, шударга бус байдлыг буруушаасан хоёр нийтлэл бичсэнийх нь төлөө түүнийг шүүхийг үл хүндэтгэсэн хэмээн 2014 онд баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд нэг жил гаруй хугацаанд хорьжээ. Тулани шантралгүйгээр хүний эрхийг хамгаалах ажлаа үргэлжлүүлж, “Бид хэзээ ч бууж өгөхгүй, үнэний төлөөх төлөөс өндөр байдгийг бид мэднэ” хэмээн 2016 онд мэдэгдэж байжээ. 2023 оны нэгдүгээр сарын 21-нд Туланиг гэрийнх нь цонхоор эхнэр Танелийнх нь нүдэн дээр буудан хөнөөжээ. Энэ явдлаас хэдхэн цагийн өмнө тус улсын хаан ардчилсан шинэчлэл хийхийг уриалж буй хүмүүстэй “тэмцэх болно”, “ тэднийг хөнөөсөн гэж хүмүүс нулимс дуслуулж, гомдоллох ёсгүй” хэмээн мэдэгдсэн байна. Туланиг хөнөөсөн хэрэгт хэн ч хариуцлага хүлээгээгүй байгаа. Тулани Масекогийн төлөө шударга ёс тогтоохыг шаардаарай

Хүний эрхийн төлөө нэгдэнэ үү

Таны өгсөн хувийн мэдээллийг бид зөвхөн энэ кампанит ажлын хүрээнд болон танд мэдээлэл илгээхэд хэрэглэнэ privacy policy