Жагсаалыг баримтжуулж байсан сэтгүүлчдийг баривчилжээ
Мэдээ
SHARE
2024/02/20 22:13
Оросын эрх баригчид цэрэгт явсан нөхрүүдийнхээ төлөө жагсаж байсан эхнэрүүдийн жагсаалыг баримтжуулж байсан сэтгүүлчдийг баривчилжээ

ОХУ-ын Украин дахь дайнд эрчүүдийг “хэсэгчилсэн дайчилгаа” хийснээс хойш 500 хоног болж буй хоёрдугаар сарын 3-ний өдөр Москвад болсон жагсаалын үеэр сэтгүүлчид, идэвхтнүүдийг саатуулсантай холбогдуулан Эмнести Интернэшнлийн Оросын судлаач Наталья Прилуцкая хэлэхдээ:

 

"Украины фронтын шугамаас нөхрөө буцаж ирэхийг уриалж буй эдгээр шийдэмгий орос эмэгтэйчүүдийг жагсаал цуглаан хийхийг хориглосон ба цагдаа нар жагсаалыг баримтжуулж байсан сэтгүүлчдийг баривчилжээ. Энэхүү үйлдэл нь Оросын эрх баригчид хэвлэн нийтлэх эрх чөлөө, тайван замаар жагсаал цуглаан хийх эрхийг зөрчиж байгааг харуулж байна."


"Эрх баригчид жагсаал цуглаан, тэр талаар мэдээлэхийг бүрэн хориглоогүй ч баривчлагдсан хүмүүсийн утас, тоног төхөөрөмжийг хураан авах, 'гадаадын агент' гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай холбоотой сэтгүүлчдийг эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж заналхийлэх зэрэг нь тэднийг эсэргүүцсэн бүхнийг дарах гэсэн тактикийг тодорхой харуулж байна. Эрх баригчид тайван жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалж, хүндэтгэж, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг дур зоргоороо баривчлахгүй байж, жагсаал цуглааныг сурвалжилсан хүмүүст хэрэг үүсгэхээ болих ёстой.”


Үндэслэл
Хоёрдугаар сарын 3-нд Москвагийн цагдаа нар 30 орчим хүнийг баривчилсан бөгөөд бараг бүгд “Хэвлэлийн” хантааз өмссөн эрэгтэй сэтгүүлчид байсан. Сэтгүүлчид Орос Украины эсрэг дайнд дайчлагдсан цэргүүдийн эхнэрүүдийн “Гэртээ харих зам” бүлгээс зохион байгуулсан “Дайчилгааны 500 дахь хоног” гэсэн эсэргүүцлийн жагсаалыг сурвалжилж байсан.


Хамгийн багадаа 1 сэтгүүлчийг эх сурвалжийнх нь талаар байцааж, ямар нэгэн хэрэг үйлдээгүй байхад нь “хэт даврагч” гэж буруутгаж тайлбар бичигт хүчээр гарын үсэг зуруулсан байна.


Хэдийгээр нэг хүнээс бусад нь бүгд суллагдсан ч, цагдан хорих ажиллагааны талаарх хэвлэлийн мэдээг ихээхэн сулруулсан.