ДЭЛХИЙ ЕРТӨНЦӨД ЯГ ОДОО
“ЗОРИГТОН” МАНЛАЙЛАГЧИД ХЭРЭГТЭЙ

Хүний эрхийг хамгаалах үйлсэд хүч нэмж ажилладаг хүчирхэг хувь хүмүүсгүйгээр энэ тэмцэлд амжилт гаргах боломжгүй. Бид хүний эрхийг хамгаалах үйлсийг төлөвшүүлж, удирдаж, хэрэгжүүлдэг сайн дурынхантай анхан шатны гишүүнчлэлийн байгууллага юм. Дэлхий даяар 10 сая гаруй гишүүд, дэмжигчидтэй бөгөөд тэдний 10000 гаруй нь Монголд байдаг. Тэд захидал уриалгад гарын үсэг цуглуулахаас эхлээд хүний эрхийн төлөөх үйл ажиллагаа өрнүүлж, хүний эрхийг хамгаалахад бусдыг уриалж, мэдлэг түгээж тасралтгүй үйл ажиллагаа өрнүүлсээр байна. Хүний эрхийн төлөө эвлэлдэн нэгдсэн эдгээр хүмүүс бол Эмнестигийн хамгийн том хүч юм.

Сайн дурын ажилтан болсоноор ур чадвар эзэмшиж, шинэ хүмүүстэй танилцах - өнөөдөр сайн дурын ажил хийж, дэлхий даяар бидний ажлыг дэмжих боломжтой. Долоо хоногт хэдэн минут ч бай, хэдэн цаг ч бай та манай хүний эрхийн төлөөх ажлын нэг хэсэг болж чадна.

100 цагийн сертификаттай сайн дурын ажлын хөтөлбөр

Та шинэ зүйл хийж, өөрийгөө сорьж, бусдад туслахыг хүсдэг бол Монголын Эмнести Интернэшнлээс зохион байгуулдаг 100 цагийн сертификаттай сайн дурын ажлын хөтөлбөрт хамрагдаарай.

Байршил: Монголын Эмнести Интернэшнлийн оффис

Ажлын төрөл: Сайн дурын ажилтан

Холбоо барих: 70004706

Э-шуудан: [email protected]

Дэлхий ертөнцийг хүн бүрт ээлтэй болгож өөрчлөхөд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл танд бий юу? Та эрч хүчтэй, хувийн зохион байгуулалт сайтай эсвэл хүнтэй ажиллахдаа гаргууд сайн уу? Хэрэв тийм бол бид танд Эмнести Интернэшнлийн сайн дурын ажилтны хөтөлбөрийг санал болгож байна.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар та Монголын Эмнести Интернэшнлийн хамт олонтой хамтран ажиллаж хүний эрхийн төлөөх кампанит ажлуудад хувь нэмрээ оруулах боломжтой. Хөтөлбөрт оролцогчид өдөр тутмын оффисын ажилд туслахын зэрэгцээ, хүний эрхийн төлөөх үйл ажиллагаа зохион байгуулахад хувь нэмрээ оруулж ажилладаг.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар:
  • • Монголын Эмнести Интернэшнлийн манлайлагчид, хүний эрхийн хамгаалагчидтай нэг баг болж ажиллах
  • • Иргэний Нийгмийн байгууллагын манлайлагчид, хүний эрхийн хамгаалагч идэвхтнүүдтэй хамтран ажиллаж танилын хүрээгээ тэлэх
  • • Монголын Эмнести Интернэшнлийн хүний эрхийн сургалтууд, манлайллын сургалтуудад хамрагдаж ур чадвараа нэмэгдүүлэх боломжтой.
Үүний тулд та:
  • • Монголын Эмнести Интернэшнлд 6-сарын турш 7 хоног бүр тогтмол 4 цаг зарцуулж, хүний эрхийн төлөө, сайн сайхны төлөө, эерэг өөрчлөлтийн төлөө сэтгэл зүрх, ур чадвараа хандивлаж ажиллахад л болно.

Хэрэв та энэхүү хөтөлбөрийг сонирхож байвал доорх холбоосоор анкет бөглөөрэй. Бид тантай эргээд холбогдох болно.

Та Эмнестид ажиллахыг хүсдэг үү?

Та Эмнестид ажиллахыг хүсдэг үү?

Байршил: Монголын Эмнести Интернэшнлийн оффис

Ажлын төрөл: Бүтэн болон хагас цагийн ажил

Материал хүлэээж авах:

Хүний эрхийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж ажиллахыг хүсдэг бол та манай хүний нөөцийн цахим мэдээллийн санд бүртгүүлж нээлттэй ажлын байрны мэдээллийг хамгийн түрүүнд аваарай.

Бид таны бүртгүүлсэн э-шуудангийн хаягаар ажлын байр зарлагдсан даруйд захидал илгээх болно. Мөн бид хүний эрхийн төлөөх томоохон арга хэмжээнд та бүхнийг урьж ажиллуулахдаа үргэлж баяртай байх болно.

Та өөрийн CV, тодорхойлох захидал, ажиллах хүсэлт зэргийг [email protected] хаягаар илгээгээрэй. Бид ажлын байраа нээлттэй зарлаж, ур чадварын шалгалт, ярилцлага зохион байгуулж шинэ ажилтан шалгаруулж авдаг.

Дадлага

Хүний эрх, Нийгмийн ажил, Олон улсын харилцаа, Орчуулгын болон бусад хамаарах чиглэлээр дадлагажих, нийгэмдээ сайн үйл бүтээх хүсэл эрмэлзэлтэй оюутан, залуучуудад дадлага хийх боломжийг бид үргэлж олгодог.

Байршил: Монголын Эмнести Интернэшнлийн оффис

Ажлын төрөл: Дадлагын ажил

Материал хүлээж авах: Жилийн турш

Холбоо барих: 70004706

Э-шуудан: [email protected]

Монголын Эмнести Интернэшнлд дадлага хийж, Эмнести Интернэшнл хөдөлгөөний үнэт зүйлс, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа өрнүүлэх арвин туршлагаас суралцаарай.

Манайд хүний эрхийн салбарт олон жил ажилласан туршлагатай ажилчид, чадварлаг залуучуудаас бүрдсэн гүйцэтгэх товчоо-ны хамт олноос гадна хүний эрхийн төлөө сайн дураараа эвлэлдэн нэгдсэн оюутнууд, сурагчид, залуучууд, багш нар, эмч нар, хуульчид, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд хүний эрхийг хамгаалахын төлөө үйл ажиллагааг өрнүүлэн ажилладаг.

Та манай байгууллагад дадлага хийснээр хүний эрхийн төлөөх үйл ажиллагаа өрнүүлэхэд суралцаж, хүний эрхийн зөрчил асуудлыг судалж, шийдэх арга замд суралцдаг. Манай дадлагажигчид бидний ажилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ, Эмнести интернэшнл сургалт манлайллын хөтөлбөрт хамрагдаж өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой байдаг.

Хэрэв та Монголын Эмнести Интернэшнлд дадлага хийх хүсэлтэй бол өөрийн CV, тодорхойлох захидал, дадлагын удирдамж зэргийг [email protected] хаягаар илгээгээрэй.