Энэхүү тайлан 2015 оны 1-12 сар хүртэл шүүхээс цаазаар авах ял хэрэглэсэн байдлыг авч үзсэн. Өмнөх жилүүдийн нэгэн адил мэдээллийг олон төрлийн эх сурвалж, түүний дотор албан ёсны тоо баримт, цаазаар авах ялаар шийтгүүлсэн хүн, тэдний гэр бүл, холбогдох хүмүүсээс авсан мэдээлэл, иргэний нийгмийн бусад байгууллагын тайлан, хэвлэлийн мэдээ зэргээс цуглуулсан болно. Эмнести Интернэшнл цаазаар авах ялын хэрэглээтэй холбоотой цаазаар авах ялын гүйцэтгэл, цаазаар авах ял оногдуулсан, өөр төрлийн ялаар сольсон, эсхүл цагаатгасан тохиолдлыг зөвхөн зохих баримт нотолгоо байгаа тохиолдолд тайландаа тусгадаг. ...