2023 оны хүний эрхийн ололт амжилтын түүх
Мэдээ
SHARE
2023/12/28 19:36
2023 оны хүний эрхийн ололт амжилтын түүх

2023 оны Хүний эрхийн ололтыг тэмдэглэх нь 
Хэдийгээр дэлхийн олон оронд хүний эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа ч Эмнести Интернэшнлийн дэмжигчид болон идэвхтнүүд өөрчлөлт үргэлж боломжтой гэдгийг харуулсаар байна. 

 

Хууль тогтоомжийг хүний эрхэд ээлтэй болгож өөрчлөсөн нь 

Долдугаар сар: Гана улсын парламент 1960 оны Эрүүгийн болон бусад гэмт хэргийн тухай хууль, 1962 оны Зэвсэгт хүчний тухай хуулиас цаазаар авах ялыг хасах саналыг дэмжснээр Гана улс цаазаар авах ялын бодит байдал дээр халсан улс боллоо. Эдгээр алхмууд нь Гана улс цаазаар авах ялыг бүрэн халах томоохон алхам байв.

 

зураг 1.jpg

Сингапур луу хар тамхи зөөвөрлөсөн хэргээр цаазын ял сонссон Малайзын иргэн Нагаентран К.Дармалингамы цаазын ялыг эсэргүүцсэн лаа асаах шөнийн жагсаалд идэвхтнүүд оролцож байна.

 

7-р сарын 4-нд Малайз улсад  цаазаар авах ялыг хүчингүй болгох хууль тогтоомжийн нэмэлт өөрчлөлтүүд хүчин төгөлдөр болсон бөгөөд мөн 7  гэмт хэргээс цаазаар авах ялыг бүрэн халлаа. Цаазаар авах ялаар шийтгүүлсэн 1000 гаруй хүний ялыг болон олон улсын хүний эрхийн хуулиар хориглосон харгис хэрцгий шийтгэлийг дахин хянаж үзэхийг шүүхэд санал болгосон. 2018 онд цаазаар авах ялыг албан ёсоор түдгэлзүүлсэн нь одоо г хүртэл хэвээр байгаа бөгөөд эдгээр шинэчлэл нь оногдуулаад буй цаазаар авах ялын тоог бууруулж, Малайзын цаазаар авах ялыг халах үйл хэргийн чухал үе шат болох боломжтой юм.

Эдгээр үйл явдал нь энэхүү харгис хэрцгий шийтгэлийг халахын төлөө уйгагүй тэмцэж байсан бүх хүмүүсийн, тэр дундаа Эмнести Интернэшнлийн ялалт гэж үзэж байна.

 

Наймдугаар сар: Тайваний #MeToo хөдөлгөөн болон Тайвань улсын Эмнести Интернэшнлийн  бэлгийн хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн цахим нөлөөллийн үр дүнд Тайвань улсын Засгийн газар "Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулж, интернет платформууд эсвэл үйлчилгээ үзүүлэгчдээс эдгээр гэмт хэрэгт холбогдох вэб хуудасны материалыг хязгаарлаж, устгахыг шаардлаа.

 

Есдүгээр сар: Ерөнхийлөгч Байден АНУ-ын Цагаан ордонд Галт зэвсгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх алба байгуулахаа зарлалаа. Уг асуудлыг АНУ-ын Эмнести Интернэшнл 2018 оноос хойш дэмжиж, шаардаж байсан юм.

 

Аравдугаар сар: Австрийн эвслийн засгийн газар хоёр жил гаруй хэлэлцээ хийсний эцэст мэдээллийн хүртээмжийн тухай хуулийн талаар тохиролцов. Австрийн Эмнести Интернэшнл энэ хуулийг анхнаас нь идэвхтэй дэмжиж ирсэн ба хэдийгээр өргөн барьсан хууль нь сул талуудтай ч эрх баригчид болон төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгох чухал алхам болж байна.

 

Аравдугаар сар: Аргентины Конгресс цахим орчин дахь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцох зорилготой “Олимпиа” хуулийг баталсан. Аргентины Эмнести Интернэшнл нь олон жилийн турш энэ хуулийг батлахыг уриалж байгаа бөгөөд Аргентин улсад гурван эмэгтэй тутмын нэг нь цахим хүчирхийлэлд хэрхэн өртөж байгааг харуулсан тайланг нийтэлж байсан.

 

295386-650x463.jpg

Аргентины Конгресс цахим орчин дахь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцох зорилготой “Олимпиа” хуулийг баталсан. Шинэ хууль нь охид, эмэгтэйчүүдэд ээлтэй цахим орон зайг бий болгохын төлөө тэмцэгч Олимпиа Корал Мело /зүүн талаас 2 дахь нь/ -гийн нэрээр нэрлэгдсэн юм.
 

Шинэ хууль нь охид, эмэгтэйчүүдэд ээлтэй цахим орон зайг бий болгохын төлөө тэмцэгч Олимпиа Корал Мелогийн нэрээр нэрлэгдсэн юм. “Би бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан бөгөөд амиа хорлох талаар ч хүртэл бодож үзэж байсан удаатай. Энэ бүхэнд би зөвхөн өөрийгөө л буруутай гэж боддог байсан ч ээж минь намайг дэмжсэн юм” гэж тэр Аргентин улсын Эмнести Интернэшнлд ярьжээ.

Хүүхэд, залуучууд

295384-650x463.jpg

Өмнөд Африкийн Эмнести Интернэшнл нь Канад сангийн Орон нутгийн санаачилгын дэмжлэгтэйгээр 2023 онд “Цахим сахиулагчдыг ” сургаж, залуу идэвхтнүүдийг чадавхжуулсан. Мөн гэмт хэрэг, хүчирхийллийн эсрэг тухайн бүс нутгийн жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдээлэл авах, шийдвэрлэх арга замыг олж авхуйц аюулгүй газар болгон өөрчилсөн.

 

Өмнөд Африкийн Эмнести Интернэшнл Канад сангийн Орон нутгийн санаачилгын дэмжлэгтэйгээр “Цахим сахиулагч” сургаж, 15 залуу идэвхтнүүдийг чадавхжуулсан. “Цахим сахиулагч”  Йоханнесбургийн гадна байрлах Оранж фермийн орон нутгийн засаг захиргааг эерэг өөрчлөлтийг бий болгох Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх бодлогыг хэрэгжүүлэхийг уриалсан ба мөн гэмт хэрэг, хүчирхийллийн эсрэг тухайн бүс нутгийн жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдээлэл авах, шийдвэрлэх арга замыг олж авхуйц аюулгүй газар болгон өөрчилсөн.

 

Наймдугаар сар: Парагвайн хүүхэд, өсвөр үеийнхний үндэсний зөвлөл нь хүүхэд, өсвөр үеийнхнийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах,  үндэсний хөтөлбөрийг баталсан нь Эмнести Интернэшнлээс гаргасан “Тэд бол охдууд, ээжүүд биш” гэсэн гол зөвлөмжүүдийн нэг байв.

 

Боловсрол

Арваннэгдүгээр сар: Эмнести Интернэшнлээс хоёр жилийн турш нөлөөллийн ажил өрнүүлсний дараа Европын зөвлөл Эмнести Интернэшнлийн зөвлөмжийг 2024-2028 оны -Хүний эрхийн боловсролын стратеги”-т нэгтгэсэн. Европын зөвлөл тус бүс нутгийн залуучуудад хүний эрхийн боловсролыг илүү хамааралтай, хүртээмжтэй болгохын тулд орон нутгийн онцлогт тулгуурласан  "Хүний эрхийн боловсролыг" Эмнести Интернэшнлээс гаргасан санал нь тус шинэ стратегийн гол цөм нь болж байна.

 

Эрх чөлөөг олох

Зургадугаар сар: 2020 оны долдугаар сард Буюкадагийн хэргээр дөрвөн хүний эрх хамгаалагч ор үндэслэлгүй шийтгэгдсэн. Танер Кылыч, Идил Эсер, Өзлем Далкыран, Гүнал Куршун нарыг эцэст нь цагаатгалаа. Тэднийг Танерыг анх баривчилснаас хойш буюу зургаан жилийн дараа сулласан юм.

 

241810-650x463.jpg

Идэвхтнүүд Брюссель дэх Европын комиссын байрны гадаа шоронд хоригдож буй хүний эрх хамгаалагчид, тухайлбал Туркийн Эмнести Интернэшнлийн захирал, дарга Идил Эсер, Танер Кылыч нарын талаар мэдээлэл өгөхөөр жагсаал хийж байна.

 

Тэд Эмнести Интернэшнлд талархал илэрхийлэхдээ: “Эдгээр Зоригтон хүний эрх хамгаалагчдын эсрэг гаргасан ор үндэслэлгүй нэхэмжлэлийг шат шатны шүүхүүд хүлээн зөвшөөрсөөр ирсэн энэ зургаан жилийн турш бид шударга бус байдал хэрхэн оршин тогтнодгийг харууллаа. Өнөөгийн шүүх тогтолцоо шударга дуу хоолойг чимээгүй болгоход зэвсэг болгон ашигладаг улс төрийн зорилгын жинхэнэ зорилгыг илчиллээ” хэмээв.
Долдугаар сард Танерыг цагаатгасан ба Танер, Идил, Озлем нарын цагаатгах үндэслэл нь нотлох баримт дутмаг гэх шалтгаантай байсан бөгөөд давж заалдсан юм. Эдгээр давж заалдах хүсэлтүүд нь одоог хүртэл хүлээгдэж байна.
 

Зургадугаар сар: 33 настай сэтгүүлч, залуучуудын “LUCHA” хөдөлгөөний гишүүн Элиас Биздинунгуг армийн шалган нэвтрүүлэх цэгээс баривчлагдаж,  М23 босогчдын бүлэглэлийг дэмжих Руандаг эсэргүүцсэн хоёр өдрийн тайван хөдөлгөөний үеэр цагдан хорьжээ. Түүнийг цэргийн шүүх шүүж, буруушаасны дараа Эмнести Интернэшнл түүнийг суллахыг уриалсан кампанит ажил эхлүүлсэн. Эцэст нь иргэний шүүх түүнийг цагаатгаж, өнгөрсөн зургадугаар сард сулласан юм.

 

Долдугаар сар: Хүний эрхийн хуульч Мохамед Бейкер хүний эрхийн үйл хэргийнхээ төлөө дөрвөн жил дур мэдэн баривчлагдан хоригдож байгаад Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдлаа. Эмнести Интернэшнл түүний хэргийн талаар кампанит ажил явуулсан бөгөөд түүний хэрэг “Эрхийнхээ төлөө бичицгээе -  2022” аяны нэг түүхээр сонгогдож байсан юм.

 

Долдугаар сар: Йемений сэтгүүлч Мохаммед Аль-Салахи, Мохаммед Аль-Жунаид нар таван жил орчим хоригдсоны эцэст Йемений Ходейда дахь Хути нарын удирддаг Аюулгүй байдал болон тагнуулын албаны саатуулах төвөөс суллагджээ. Тэднийг хоригдож байх хугацаанд хүчээр алга болгох, эрүүдэн шүүх, зүй бус харьцах, өмгөөлөгчтэй нь уулзах боломж олгохгүй байх зэргээр хүний эрхийг ноцтой зөрчиж байсан. Эмнести Интернэшнл 2018 оноос хойш тэднийг суллахын төлөө кампанит ажил явуулсан юм.

 

Долдугаар сар: 73 настай Австралийн иргэн, Вьетнамын ардчиллын төлөө тэмцэгч Чау Ван Хам 2023 оны эхээр эрх чөлөөтэй болж Сиднейд буцаж ирэв. Чау 2019 онд Вьетнамд ирээд хэдхэн цагийн дотор баривчлагдсан бөгөөд Вьет Тан намын улс төрийн намын гишүүн байсан хэргээр 12 жилийн хорих ял сонсчээ. Австралийн Эмнести Интернэшнл Чауг зөвхөн энх тайванч улс төрийн итгэл үнэмшлийнхээ төлөө баривчлагдсан үзэл санааны хоригдол хэмээн үзэж байсан.

 

"

Түүний эрх чөлөөний төлөө лобби хийхэд тусалсан Австрали болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа олон байгууллага, хувь хүмүүст бид талархаж байна.
Дан Нгуен, Чау Ван Кхамын өмгөөлөгч


Чау Ван Кхамын өмгөөлөгч Дан Нгуен “Эмнести Интернэшнл”-д дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж “Ноён Чау Ван Хамын бие сайн байгаа бөгөөд өнөөдөр гэртээ харьсан баяртай мэдээг бид хуваалцаж байна. Түүний эрх чөлөөний төлөө лобби хийхэд тусалсан Австрали болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа олон байгууллага, хувь хүмүүст бид талархаж байна."

 

Долдугаар сар: 2020 онд засгийн газрын эсрэг жагсаалыг удирдан зохион байгуулсан хэргээр баривчлагдсан Жоана Мамомбе, Сесиллиа Чимбири нар энэ оны эхээр буруутгагдаж буй хэргийнхээ нэг зүйл заалтад цагаатгагдсан. Энэ нь хосуудын хувьд гэм буруугүйд тооцогдох чухал алхам байсан бөгөөд амссан зовлон зүдгүүрээ мартаж эхлэх боломжийг олгосон юм. Эмнести Интернэшнлийн 2022 оны “Эрхийнхээ төлөө бичье” кампанит ажлын хүрээнд манай дэмжигчид тэдний төлөө идэвхжил өрнүүлж, Зимбабвегийн Эмнести Интернэшнл шүүх хурлынх туршид тэднийг дэмжсэн.
 

292990-650x463.jpg

Сесиллиа Чимбири, Жоана Мамомбе нар “Эрхийнхээ төлөө бичье” кампанит ажлын хүрээнд өөрсдөд нь илгээсэн захидалыг хүлээн авчээ.

Захидлуудыг уншиж байхдаа Жоана “Эдгээр бүх захидлыг бичсэн Эмнести Интернэшнлийн найзууддаа маш их баярлалаа. Бид одоо л тэр бүх зовлон зүдгүүрийг мартаж эхлэж байна" гэжээ.

 

Наймдугаар сар: Тайванийн иргэн Моррисон Ли Хятадын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэмт хэрэгт буруутай ял сонсоод эцэст нь эх орондоо буцаж ирэв. Хүнд хэцүү үед тэрээр Хятадын засгийн газар хүний эрхийн идэвхтнүүд болон хуульчдыг дарангуйлах нийтлэг арга болох телевизээр хэрэг хүлээхээс өөр аргагүй болж байв. Тайваний Эмнести Интернэшнл түүнийг суллахын төлөө кампанит ажил өрнүүлсэн юм.

 

Есдүгээр сард: Үзэл санааны хоригдол болох Мюселла Япыжы, Хакан Алтынай нарын ялыг хүчингүй болгож, есдүгээр сард шоронгоос суллалаа Муселла, Хакан нар шоронд байхдаа Эмнести Интернэшнлийн идэвхтнүүдээс захидал хүлээн авсанд талархал илэрхийлэв. Тэд ирэх жил дахин шүүх хуралд оролцох юм. Фезигийн 7-гийн үлдсэн тав нь шоронд хоригдсоор л байна. 

 

Есдүгээр сар: 2020 онд Шри Ланкийн иргэн Рамзи Разеек Фэйсбүүкт шүүмжлэл бичсэнийхээ төлөө таван сар хоригджээ. Эмнести Интернэшнл түүнийг суллахыг уриалж, 9-р сард Шри Ланкийн Дээд шүүх түүний үндсэн эрхийг зөрчсөн гэж үзсэний дараа түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн шүүхээс түүнд учирсан хохирлыг төрөөс барагдуулах шийдвэр гаргасан.

 

Ес/Аравдугаар сар: 2022 онд Иранд болсон “Эмэгтэйчүүд, Амьдрал, Эрх чөлөө” хөдөлгөөний хэрэгт буруутгагдаж цаазаар авах ялаар шийтгүүлсэн Ираны дарлагдсан Балучи цөөнхийн төлөөлөл Камбиз Харут, Эбрахим Наруи нарыг цаазаар авах ялыг нь Дээд шүүх хүчингүй болгосны дараа батлан даалтаар суллалаа.

Камбиз Харут есдүгээр сард, Эбрахим Наруи аравдугаар сард суллагдсан. Эмнести Интернэшнл 2023 оны 2-р сараас хойш тэдний ял, цаазаар авах ялыг хүчингүй болгохын төлөө кампанит ажил өрнүүлсэн.

 

Аравдугаар сар: Эмнести Интернэшнлээс суллахыг шаардсан Яаралтай Арга Хэмжээ зарласнаас нэг өдрийн дараа Сомалийн сэтгүүлч Мохамед Ибрахим Осман Булбулыг Могадишугийн шоронгоос батлан даалтад гаргажээ. Түүнийг наймдугаар сард ажил үүргийнх нь улмаас баривчилжээ. Түүнээс хэд хоногийн дараа буюу 10-р сарын 11-нд Бандир мужийн шүүх Мохамедыг буруутгасан бүх хэргийг хэрэгсэхгүй болгов.

"

Эмнестигийн  Яаралтай Арга Хэмжээ намайг эрх чөлөөгөө олж авахад асар их үүрэг гүйцэтгэсэн. Та бүхний эв нэгдэлд миний  сэтгэл маш их хөдөлж байна.
Мохамед Ибрахим Осман Булбул


 

Мохамед Эмнести Интернэшнл рүү илгээсэн илгээлтдээ “Миний эрх чөлөөний төлөө уйгагүй зүтгэсэн та бүхний дэмжлэгт гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний Яаралтай Арга Хэмжээ намайг эрх чөлөөгөө олж авахад асар их үүрэг гүйцэтгэсэн. Та бүхний эв нэгдэлд миний  сэтгэл маш их хөдөлж байна."

 

Аравдугаар сар: 2023 оны 1-р сарын 7-ноос хойш хоригдож байгаа Мортаза Бехбуди Францын Эмнести Интернэшнлийн үйл ажиллагааны үр дүнд 10-р сарын 18-нд суллагдсан. Афганистанд есөн сар гаруй хоригдсоныхоо дараа 29 настай Франц-Афганистан гаралтай сэтгүүлч гэр бүлийнхэнтэйгээ уулзах гэж байна. 2021 оны 8-р сард засгийн эрхэнд эргэн гарснаас хойш иргэдийнхээ эрхийг ноцтой зөрчсөөр байгаа Талибууд түүнийг тагнуул хийсэн гэж буруутгасан юм.

 

Аравдугаар сар: Франц-Ираны академич Фариба Аделхах 2019 оны зургадугаар сард Иранд саатуулагдсан. Эмнести Интернэшнлийн үйл ажиллагааны үр дүнд түүнийг суллаж, аравдугаар сард Франц руу буцахыг зөвшөөрөв. Тэрээр "Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн" гэсэн үндэслэлээр таван жилийн хорих ял сонссон бөгөөд үүнийгээ тэрээр үргэлж үгүйсгэсээр ирсэн. Суллагдсаныхаа дараа Фариба Эмнести Интернэшнлд талархал илэрхийлж: “Одоо бүх хэцүү зүйл ард минь  үлдлээ. Харин надад үлдсэн зүйл бол нөхөрлөл, тууштай байдлын үнэ цэн, таних, танихгүй хүмүүсийн чин сэтгэл, үйдэл байлаа" хэмээжээ.

 

Аравдугаар сар: Афганистаны боловсролын идэвхтэн Матиулла Веса охидын сурч боловсрох эрхийг дэмжиж охидыг дунд боловсрол эзэмшихийг хориглосон Талибуудын бодлогыг шүүмжилсэн хэргээр долоон сар орчим шоронд хоригдсоны дараа аравдугаар сарын 26-нд суллагджээ. Эмнести Интернэшнл Яаралтай Арга Хэмжээ зарлаж, түүнийг суллагдтал кампанит ажил өрнүүлсэн юм.

291170-650x463.jpg

Афганистан дахь охидын боловсролыг дэмжигч, ПенПат-ийн тэргүүн Матиулла Веса Кандагар мужийн Спин Болдак дүүрэгт байрлах зөөврийн номын сангийнхаа хажууд хичээл дээр хүүхдүүдтэй ярилцаж байна. Афганистан дахь охидын боловсролыг дэмжих төслийн санаачлагч Весаг Кабул дахь Талибан хөдөлгөөний эрх баригчид үйл хэргийнх нь төлөө баривчилжээ.

 

Матиуллагийн ах, Пенпатын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Аттаулла Веса хэлэхдээ:
“Бидний талд зогсож байсан Эмнести Интернэшнл болон түүний 10 сая гишүүнд бид талархаж байна. Эмнести болон түүний гишүүдийн эв санааны нэгдэл, дэмжлэг, үйл хэрэг нь Весаг суллахын төлөө тэмцэхэд бидэнд түлхэц болсон бөгөөд бид та бүхний дэмжлэгт маш их талархаж байна. Талибуудын шүүхийн шийдвэр, Матиуллагиг долоон сар эрх чөлөөгөө алдсанд бид эгдүүцсэн хэвээр байгаа ба бид Афганистанд охидын сурч боловсрох эрхийг хамгаалах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно" хэмээжээ.
 

Арваннэгдүгээр сар: Их сургуулийн багш Файрв Бекеле "Хулгайлагдсан хувьсгал" хэмээх ном бичиж хэвлүүлсэн хэргээр гурван сар хоригдсоны эцэст суллагджээ. Тэр бол анхнаасаа хэзээ ч хоригдох ёсгүй байсан үзэл санааны хоригдол байв. 9-р сард Эмнести Интернэшнлийн Яаралтай Арга Хэмжээ зарлагдсаны дараа Этиопын Хүний эрхийн комиссын дарга шоронд хоригдож буй Файрв Бекелетэй уулзаж, түүнийг нэн даруй суллахыг уриалав.

 

Арваннэгдүгээр сар: Кашмирийн сэтгүүлч Сажад Гулийг "Эмнести Интернэшнл"-ийн уриалгын дагуу Жамму ба Кашмирын олон нийтийн аюулгүй байдлын тухай хуулийн дагуу 22 сар хоригдсоны дараа түүнийг баривчлах захиргааны шийдвэрийг цуцалжээ.

 

Арваннэгдүгээр сар: Үзэл санааны хоригдол, сенатор асан Лейла де Лима бараг долоон жил дур мэдэн хоригдсоны эцэст буюу Филиппиний шүүх түүний хар тамхины хэрэгт холбогдсон сүүлчийн хэргээр батлан даалтад гаргах хүсэлтийг  нь арваннэгдүгээр сарын 13-нд зөвшөөрсний дараа батлан даалтаар суллагджээ.

 

253962-650x463.jpg

Лейла Норма Эулалиа Жосефа Магистрадо де Лима бол Филиппиний улс төрч, хуульч, хүний эрхийн төлөө тэмцэгч, хуулийн профессор бөгөөд өмнө нь 2016-2022 онд Филиппиний сенатчаар ажиллаж байсан юм.

 

Эмнести Интернэшнл энэхүү эерэг үйл явдлыг сайшааж, энэхүү эцсийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг дур мэдэн саатуулж, эрхийг нь зөрчсөн бусад этгээдүүдийг шударга шүүхээр шүүхийг уриалав. Эмнести Интернэшнл Де Лимаг 2017 онд баривчлагдсанаас хойш түүний хэрэг дээр ажиллаж байгаа бөгөөд түүнийг буруутгагдаж буй ялыг зохиомол гэж дотоод болон олон улсын мэдэгдэлд дахин дахин онцолсоор ирсэн.

 

Шударга ёс, Эгэх хариуцлага

Зургадугаар сар: Швейцарь хүчингийн гэмт хэргийн тухай хуулиа зөвшөөрөлд суурилсан тодорхойлолтод нийцүүлж өөрчилсөн бөгөөд 7-р сард Нидерландын Төлөөлөгчдийн танхим Бэлгийн гэмт хэргийн тухай хуульд зөвшөөрөлд суурилсан тодорхойлолтын нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал хураалт явуулж зөвшөөрлөө. Ирэх саруудад Сенатын санал хураалтын дараа хуулийн төслийг бүрэн батлах төлөвтэй байна.

 

267689-650x463.jpg

Идэвхитнүүд 37,000 хүний гарын үсэг цуглуулсан өргөдлийг Швейцарийн Холбооны Канцлерт хүлээлгэн өгч, бэлгийн хүчирхийллийн тухай Швейцарийн эрүүгийн хуулийг шинэчлэх, ялангуяа хүчингийн гэмт хэргийн зөвшөөрөлд суурилсан тодорхойлолтыг оруулахыг уриалав.

 

Эдгээр нь идэвхтнүүд, хохирогч, хамтрагч нар, мөн Эмнести Интернэшнлийн "Тийм-ийн талаар ярилцъя" кампанит ажил болон бүс нутаг дахь нөлөөллийн томоохон ялалтууд юм.

 

Зургадугаар сар: НҮБ-ын Ерөнхий Ассамблей Сирид сураггүй алга болсон болон хүчээр алга болгосон олон арван мянган хүний хувь заяа, хаана байгааг тодруулах зорилгоор бие даасан, олон улсын байгууллага байгуулжээ. Энэ нь хэргийг бүртгэх нэг бүртгэлийг санал болгохоос гадна ойр дотны хүмүүстээ юу тохиолдсон талаар удаан хүлээсэн хариултуудыг гэр бүлүүдэд өгөх болно.

 

282871-650x463.jpg

Английн нийслэл Лондон хотын Парламентын талбайд "Эрх чөлөөний төлөөх гэр бүл" жагсаалын үеэр хоёр давхар автобусны дээгүүр хүмүүс, тэр дундаа хэсэг сири эмэгтэйчүүд зогсож байх үед сураггүй алга болсон Сиричүүдийн гэрэл зургуудыг дэлгэжээ. Энэхүү жагсаал нь Сирид сураггүй алга болсон хүмүүсийн эрхийн төлөө эмэгтэйчүүдийн удирдсан кампанит ажлын нэг хэсэг юм.

 

Эмнести Интернэшнл ийм төрлийн бүтцийг бий болгох ажлыг удирдаж буй Сирийн гэр бүл, амьд үлдэгсэд болон гишүүн орнуудын дунд нөлөөллийн  уулзалт зохион байгуулах замаар тэдний үйл хэрэгт дэмжлэг үзүүлсэн.

 

Долдугаар сар: Энэ оны эхээр Өмнөд Африкийн Эмнести Интернэшнл БРИКС (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк)-ийн Өмнөд Африкт болсон удирдагчдын дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг оролцвол баривчлахыг уриалсан тунхаглалыг хэрэгжүүлэх талаар ойлголт, мэдлэг олгох зорилгоор “amicus curiae” (шинжээч)-ийн хувиар оролцсон.  Уг асуудлыг шүүхээр хэлэлцэхээс өмнө Ерөнхийлөгч Путин цаашид дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэж мэдэгдсэн. Улмаар шүүх түүнийг ирсэн тохиолдолд баривчлах шийдвэрийг гаргасан. Энэ нь шударга ёс, хариуцлагын төлөөх асар том ялалт байсан бөгөөд Эмнести Интернэшнлийн энэ зарга нь бидний хөдөлгөөний хүчийг харуулсан хүчин чармайлт байлаа.

 

Наймдугаар сар: Европын хүний эрхийн шүүх  261 биеэ үнэлэгчийн Франц улсын эсрэг гаргасан хэргийг хянан шийдвэрлэжээ. Францад амьдардаг 20 өөр улсын эмэгтэй, эрэгтэй биеэ үнэлэгчид биеэ үнэлэлтийг  Францад гэмт хэрэгт тооцдог нь  Европын хүний эрхийн конвенцийн 2, 3, 8 дугаар зүйлд заасан эрхийг зөрчиж байна гэж мэдэгджээ. Шүүх хэргийг хүлээн зөвшөөрч, эхний чухал алхам болох гомдол гаргагчдын хохирогчийн статусыг хүлээн зөвшөөрсөн. Шүүх шийдвэртээ биеэ үнэлэгчдийн өөрсдийнх нь мэдүүлгийг иш татсан нь биеэ үнэлэгчдийн дуу хоолойг хүлээн зөвшөөрсөн чухал хэрэг байв. Эмнести Интернэшнл энэ хэрэгт amicus curiae (шинжээч)-ийн хувиар мэдүүлэг өгсөн.

 

Наймдугаар сар: Италийн Эмнести Интернэшнлээс олон жил лобби хийсний дараа эцэг Франко Ревербериг Аргентинд шилжүүлэн өгсөн ба түүнийг 1976-1983 онд цэргийн дарангуйллын үед үйлдсэн, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийт шүүх болно. Тэрээр цагдан хорихоос зайлсхийхийн тулд, Италид үлдэж хэрэгтэн үл шилжүүлэх Италийн хууль зүйн тогтолцоог ашиглаж Аргентины шүүхийн тогтолцооноос зугтаж байсан юм.
Мөн Эмнести Интернэшнл эрүүдэн шүүлтийн эсрэг заалтыг Италийн эрүүгийн хуульд оруулахыг уриалахад гол үүрэг гүйцэтгэсэн.
 

Аравдугаар сар: Эмнести Интернэшнл  2020 оны 12-р сард "Миний зүрх өвдөж байна": Зүүн хойд Нигерийн ахмад настнуудын мөргөлдөөн, нүүлгэн шилжүүлэлт, цагдан хоригдсон туршлага” тайланг нийтэлсэн. Мөн тайланд тус улсын өндөр настанууд мөргөлдөөнд янз бүрийн байдлаар өртөж, хүмүүнлэгийн тусламжийн баг тэднийг байнга үл тоомсорлон харьцаж байгааг баримтжуулсан тул Эмнести Интернэшнл Нигери улсыг ахмад настнуудын эрхийг хамгаалах Протоколыг соёрхон батлахыг уриалав.

 

273657-650x463.jpg

Нигерийн зүүн хойд хэсэгт орших Борно мужийн Майдугури хотын ойролцоох зах дээр өндөр настай эр хоол зарахаар сууж байна.

 

Ахмад настнуудын хувьд маш том ялалт болж, Нигерийн засгийн газар Эмнести Интернэшнлийн уриалгыг сонсож, энэхүү Протоколыг соёрхон баталсан нь Нигерийн ахмад настнуудын хүний эрхийг бүрэн хамгаалахад чухал алхам болсон юм.

 

Аравдугаар сар: Эмнести Интернэшнл бусад байгууллагуудтай нэгдэж, Суданд ял завших асуудлыг нэн тэргүүнд тавихаар Хүний эрхийн зөвлөлийг лоббидсон. Үүний үр дүнд НҮБ-ын Хүний эрхийн комисс Суданы асуудлаар бие даасан олон улсын баримт судлах комисс байгуулах тогтоол гаргасан. Тус коммисс нь зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа нөхцөлд хүний эрхийн зөрчил, хүчирхийлэл, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн зөрчил, тэр дундаа дүрвэгсдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, түүнтэй холбогдох гэмт хэргийн баримт, нөхцөл байдал, үндсэн шалтгааныг судалж тогтоох зорилготой юм. Энэ нь Суданд хариуцлага тооцох хүчин чармайлтын өчүүхэн ялалт юм.

 

Арваннэгдүгээр сар: Олон улсын татварын бодлогын тогтолцоог илүү шударга, хүртээмжтэй болгох түүхэн алхам болж, НҮБ-ын Ерөнхий Ассамблей НҮБ-ын Татварын конвенцийг боловсруулж эхлэх тогтоолыг дэмжсэн. Ингэснээр бүх улс орнууд  татвар ногдуулах эрхээ хамгаалах, дэмжих чадавхийг сайжруулахын зэрэгцээ дэлхийн татварын бодлогод илүү хүртээмжтэй оролцох боломжтой болно. Эмнести Интернэшнл нь улс орнуудыг илүү шударга, илүү хүртээмжтэй дэлхийн татварын бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэхийг уриалж ирсэн иргэний нийгмийн хэд хэдэн эвслийн идэвхтэй гишүүн байсаар ирсэн бөгөөд улс орнуудад хүний эрхийн үүргээ биелүүлэх илүү их нөөц бүрдүүлэх зорилгоор тус Конвенцийг боловсруулахад үргэлжлүүлэн оролцох болно.

 

Арваннэгдүгээр сард: Камбожийн Сием Рип хотод найман сар үргэлжилсэн мөрдөн байцаалтын үр дүнд Эмнести Интернэшнлээс "Хэн ч орон гэрээ орхихыг хүсэхгүй байна: Камбожийн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Ангкорын газрыг нийтээр нь албадан нүүлгэсэн" тайлан арваннэгдүгээр сард нийтлэгдсэн.

 

291115-650x463.jpg

2023 оны 3-р сард Камбожийн Сием Рип хотод явуулсан судалгааны ажлын зураг. Эмнести  Ангкор Ват сүмүүдийг "сайн дурын үндсэн дээр" нүүлгэн шилжүүлж буйг албадан нүүлгэлт хэмээн үзэж байна. Засгийн газар энэ газрын Дэлхийн өвийн статусыг хадгалахын тулд хүмүүсийг нүүлгэх шаардлагатай гэж мэдэгдэж байна. Энэ зураг нь нүүлгэн шилжүүлэх газар руу нүүх гэж байшингаа буулгаж буй эрэгтэйг харуулж байна.

 

Тус тайлан нийтлэгдсэний маргааш ЮНЕСКО Эмнести Интернэшнлийн мэдэгдэлд гүнээ санаа зовж байгаагаа илэрхийлж, Камбожийн эрх баригчидын Ангкорын байгаль хамгааллын тайлан гаргах хугацааг сунгасан байна. Камбожийн эрх баригчид албадан нүүлгэлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа ч нөхцөл байдлын талаар цаашид ярилцахаар Эмнести Интернэшнл байгууллагыг урьсан ба бид урилгыг хүлээн авсан.

 

Арваннэгдүгээр сар: Латви улс Олон улсын Эмнести Интернэшнлийн олон жилийн кампанит ажлын үр дүнд охид, эмэгтэйчүүд эсрэг бүх төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх олон улсын гэрээ болох Истанбулын конвенцийг соёрхон баталсан.

 

ЛГБТИ эрх

Есдүгээр сар: Хонг Конгийн шүүх 2018 оноос хойш хилийн чанад дахь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхийг хүссэн ЛГБТИ идэвхтэн Жимми Шамд хэсэгчилсэн ялалтыг олгосон. Эмнести Интернэшнлээс өрнүүлсэн кампанит ажлын үр дүнд гаргасан шийдвэр нь Хонг Конгийн хуучирсан, ялгаварлан гадуурхсан хуулиас болж урт удаан хугацаанд тэгш эрхээ хасуулж ирсэн ЛГБТИ нийгэмлэгт итгэл найдвар төрүүлж, урагшлах чухал алхам байлаа.

 

Технологи

Аравдугаар сар: Эмнести Интернэшнл Технологийн Хяналт тандалтын баг Европын мөрдөн байцаах хамтын ажиллагааны хэвлэл мэдээллийн сүлжээтэй хамтран тандалтын технологиуд дэлхий даяар тархаж, засгийн газрууд болон ЕХ-ны эдгээр технологийг зохих ёсоор зохицуулж чадахгүй байгааг илчилсэн хоёр тайланг нийтлэв. Предатор Файлууд нь Интеликса эсвэл болон түүний тандалтын бүтээгдэхүүнүүд, тэр дундаа маш түрэмгий тагнуулын программ болох Предатор програмыг ил болгов. 

 

293962-650x463.jpg

Эмнестигийн Технологи, аюулгүй бхйдлын албанаас Интелекса эсвэл болон Предатор тагнуулын програмын талаар тайлан гаргажээ.

 

Тус тайлан ийтлэгдсэнээс хойш НҮБ-ын шинжээчид болон ЕХ-ны гишүүн орнууд  нэмэлт мөрдөн шалгалт явуулах, экспортын хяналтыг чангатгах, өндөр түрэмгий тагнуулын программыг дэлхий даяар хориглохыг уриалж буй Эмнести Интернэшнлийн уриалгыг дахин дурдав. Үндэсний засгийн газрууд Интеллексаг шалгаж, тагнуулын программыг ашиглах, түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой хатуу зохицуулалтыг бий болгох арга хэмжээ авч, ЕХ-ны Европын парламентын гишүүд тагнуулын программыг урвуулан ашиглахыг таслан зогсоох тухай саналыг дагаж мөрдөхгүй байгааг шүүмжилсэн тогтоол гаргасан.