Дэлхий ертөнцөд яг одоо “ЗОРИГТОН”
манлайлагчид хэрэгтэй
100 цагийн сертификаттай сайн дурын ажлын хөтөлбөр
Та шинэ зүйл хийж, өөрийгөө сорьж, бусдад туслахыг хүсдэг бол Монголын Эмнести Интернэшнлээс зохион байгуулдаг 100 цагийн сертификаттай сайн дурын ажлын хөтөлбөрт хамрагдаарай.
Байршил: Монголын Эмнести Интернэшнлийн оффис
Ажлын төрөл: Сайн дурын ажилтан
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2019 оны 2-р сарын 15-ны 15:00 цаг хүртэл
хОЛБОО БАРИХ:Утас: 70004706, Э-шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Дэлхий ертөнцийг хүн бүрт ээлтэй болгож өөрчлөхөд хувь нэмэрээ оруулах хүсэл эрмэлзлэл танд бий юу? Та эрч хүчтэй, хувийн зохион байгуулалт сайтай эсвэл хүнтэй ажиллахдаа гаргууд сайн уу? Хэрэв тийм бол бид танд Эмнести Интернэшнлийн сайн дурын ажилтны хөтөлбөрийг санал болгож байна.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар та Монголын Эмнести Интернэшнлийн хамт олонтой хамтран ажиллаж хүний эрхийн төлөөх кампанит ажлуудад хувь нэмэрээ оруулах боломжтой. Хөтөлбөрт оролцогчид өдөр тутмын оффисын ажилд туслахын зэрэгцээ, хүний эрхийн төлөөх үйл ажиллагаа зохион байгуулахад хувь нэмрээ оруулж ажилладаг.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар:
- Монголын Эмнести Интернэшнлийн манлайлагчид, хүний эрхийн хамгаалагчидтай нэг баг болж ажиллах
- Иргэний Нийгмийн байгууллагын манлайлагчид, хүний эрхийн хамгаалагч идэвхтнүүдтэй хамтран ажиллаж танилын хүрээгээ тэлэх
- Монголын Эмнести Интернэшнлийн хүний эрхийн сургалтууд, манлайллын сургалтуудад хамрагдаж ур чадвараа нэмэгдүүлэх боломжтой.
Үүний тулд та
- Монголын Эмнести Интернэшнлд 6-сарын турш 7 хоног бүр тогтмол 4 цаг зарцуулж, хүний эрхийн төлөө, сайн сайхны төлөө, эерэг өөрчлөлтийн төлөө сэтгэл зүрх, ур чадвараа хандивлаж ажиллахад л болно.
Хэрэв та энэхүү хөтөлбөрийг сонирхож байвал Монголын Эмнести Интернэшнлийн гүйцэтгэх товчоонд хүсэлтээ илэрхийлээрэй.
Та Эмнестид ажиллахыг хүсдэг үү?
Хүний эрхийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх хүсэл эрмэлзэлтэй, туршлагатай баг хамт олонтой ажиллаж нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрахыг хүсдэг бол бидэнтэй нэгдээрэй
Байршил: Монголын Эмнести Интернэшнл
Ажлын төрөл: Бүтэн болон хагас цагийн ажил
Материал хүлээж авах:
Хүний эрхийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж ажиллахыг хүсдэг бол та манай хүний нөөцийн цахим мэдээллийн санд бүртгүүлж нээлттэй ажлын байрны мэдээллийг хамгийн түрүүнд аваарай.
Бид таны бүртгүүлсэн э-шуудангийн хаягаар ажлын байр зарлагдсан даруйд захидал илгээх болно. Мөн бид хүний эрхийн төлөөх томоохон арга хэмжээнд та бүхнийг урьж ажиллуулахдаа үргэлж баяртай байх болно.
Та өөрийн CV, тодорхойлох захидал, ажиллах хүсэлт зэрэгээ хавсаргаарай. Бид нээлттэй ажлын байраа нээлттэй зарлаж, ур чадварын шалгалт, ярилцлага зохион байгуулж шинэхэн ажилтанаа шалгаруулж авдаг.
Дадлага
Хүний эрх, Нийгмийн ажил, Олон улсын харилцаа, Орчуулгын болон бусад хамаарах чиглэлээр дадлагажих, нийгэмдээ сайн үйл бүтээх хүсэл эрмэлзэлтэй оюутан, залуучуудад дадлага хийх боломжийг бид үргэлж олгодог.
Байршил: Монголын Эмнести Интернэшнл
Ажлын төрөл: Дадлагын ажил
Материал хүлээж авах: Жилийн турш
Холбоо барих: Утас: 70004706, Э-шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Монголын Эмнести Интернэшнлд дадлага хийж, Эмнести Интернэшнл хөдөлгөөний үнэт зүйлс, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа өрнүүлэх , арвин туршлагаас суралцаарай.
Манайд хүний эрхийн салбарт олон жил ажилласан туршлагатай ажилчид, чадварлаг залуучуудаас бүрдсэн гүйцэтгэх товчоо-ны хамт олноос гадна хүний эрхийн төлөө сайн дураараа эвлэлдэн нэгдсэн оюутнууд, сурагчид, залуучууд, багш нар, эмч нар, хуульчид, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд хүний эрхийг хамгаалахын төлөө үйл ажиллааг өрнүүлэн ажилладаг.
Та манай байгууллагад дадлага хийснээр хүний эрхийн төлөөх үйл ажиллагаа өрнүүлэхэд суралцаж, хүний эрхийн зөрчил асуудлыг судлаж, шийдэх арга замд суралцдаг. Манай дадлагажигчид бидний ажилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ, Эмнести интернэшнл сургалт манлайллын хөтөлбөрт хамрагдаж өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой байдаг.
Хэрэв та Монголын Эмнести Интернэшнлд дадлага хийх хүсэлтэй бол бидэнд хандаарай.