Таны оролцоо

Өөртөө хамгийн ойр хүний эрхийн арга хэмжээнд нэгдэж, хүний эрх хамгаалагчидтай уулзаарай. Хэрэв та өөрөө хүний эрхийн хамгаалагч бөгөөд хүний эрхийн төлөө үйл ажиллагаа өрнүүлэх бол энд нийтлээрэй.


Электрон шуудангаар захидал илгээх, уриалгад нэгдэх, нийгмийн сүлжээнд акцад нэгдэх зэрэг энгийн үйлдлүүд хэн нэгний амьдралд бодитой өөрчлөлтийг хийж чадна.


Дэлхий дахины хүний эрхийн хамгаалагчдын хамгийн том хөдөлгөөн “Эмнести Интернэшнл”-д нэгдэхийг хүсвэл бидэнтэй нэгдээрэй.


Хөдөө, орон нутагт оршин суугаа хүний эрхийн идэвхтэн, оюутан, залуучууд, эмч, багш, инженер, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд бидний ажилд маш чухал хувь нэмэр оруулдаг. Тантай адил сонирхол, ажил мэргэжил, оршин суугаа газартаа ойр байгаа хүмүүсийг олж нэгдээрэй.


Зоригтон хүний эрх хамгаалагч гар утасны программыг та гар утсандаа суулгаснаар та алган дээрээсээ хүний эрхийг хамгаалахад хувь нэмрээ оруулж чадна. Мөн хүний эрхтэй холбоотой мэдээ, мэдээлэл, арга хэмжээний талаар цаг алдалгүй мэдээлэл авна.


Өдөр бүр өмссөн хувцсаараа дамжуулж хүний эрхийн мессеж түгээх загварлаг богино ханцуйт цамц, флэш диск, тэмдэглэлийн дэвтэр, энгэрийн тэмдэг зэрэг олон бүтээгдэхүүнээс та өөртөө болоод хайртай хүмүүстэй авч бэлэглээрэй.


Та өөрийнхөө эрхийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу. Манай хүний эрхийн боловсролын номын санд зочлоорой.


Хүний эрхийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн гүйцэтгэх товчооны ажилтнууд, сайн дурын ажилтнууд, хүний эрхийн манлайлагчдын хамтаар хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх хамгаалахын төлөө ажиллаж байна.


Та бидний үйл хэргийг дэмжиж хандив өргөснөөр хүчирхийлэлд өртөөд байгаа хүмүүсийг хамгаалахад бодитой өөрчлөлт, үр нөлөөг авчирч чадна.

Бидэнтэй нэгдээрэй

Биднийг дагаарай








amnesty-international.jpg
© 2019. Монголын Эмнести Интернэшнл.