ЭРСДЭЛД БУЙ ХҮМҮҮС
Дэлхий даяар олон олон хүмүүс итгэл үнэмшил, хүсэл зорилго, хэн гэдгээсээ хамаарч шудрага бусаар эрүүдэн шүүгдэж, хоригдож байна.
Эмнести Интернэшнл нь энгийн иргэд болон бусад хүмүүсийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа өрнүүлж, хүний эрхийн зөрчлийг зогсоож чадна гэсэн үзэл санаан дээр үндэслэн байгуулагдсан.
Бид сая сая зурвас, захидал, жиргээг засгийн газруудад илгээж, шахалт үзүүлэн эрсдэлд байгаа хүмүүст итгэл найдвар төрүүлж, шударга бусаар хоригдсон олон мянган хүнийг суллахад тусалдаг.




55
Хүн Эмнести Интернэшнлийн явуулсан кампанит ажлын үр нөлөөгөөр 2016 онд суллагдсан байна.
153
Улс 2016 онд цахим орчинд тайван замаар үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хүмүүсийг баривчлан хорьжээ.
27174
Цахим болон цахим бус гарын үсэг 2017 оны Эрхийнхээ төлөө бичицгээе аяны үеэр цугларсан байна.
Асуудал
Өдөр бүр мянга мянган хүмүүсийн эрх зөрчигдөж байна. Хүмүүсийг шударга бусаар шүүн яллаж, хоригдлуудыг эрүүдэн шүүж, иргэдийг албадан нүүлгэж, гэрээс нь хүч хэрэглэн авч гарж сураггүй алга болгож, итгэл үнэмшил, хэн гэдгээр нь ялгаварлан баривчилан хорьж байна.
Эмнестигийн үйл ажиллагаа
БОДЛОГО, ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ ДАХЬ ӨӨРЧЛӨЛТ
Эмнести Интернэшнл нь жил бүр дэлхий даяарх олон зуун хүмүүсийн хэрэг дээр хохирогчид болон тэдний гэр бүлтэй хамтран ажиллаж, судалгаа хийн кампанит ажил өрнүүлдэг. Бид хувь хүмүүсийн хэрэг дээр болон тогтолцоонд өөрчлөлт авчирах бүх үйл ажиллагааг авч хэрэгжүүлдэг.
- Хүний эрхийн зөрчилд өртсөн хувь хүн, бүлэг хүн, орон нутгийн байгууллагуудтай хамтран хүний эрхийн зөрчлийг тодорхойлох судалгаа хийдэг.
- Бид эрх нь зөрчигдөж хоригдсон хүмүүсийг суллуулах кампанит ажил өрнүүлж, хүний эрхийн зөрчлийн үндэс суурь шалтгаанд анхаарал хандуулдаг. Үйл ажиллагааг дэмжин оролцоно уу.
- Эрх чөлөө, амь нас нь аюулд өртсөн хэргүүд дээр бид яаралтай үйл ажиллагаа өрнүүлдэг. Яаралтай үйл ажиллагаанд нэгдэнэ үү.
Жил бүрийн 12 дугаар сард “Эрхийнхээ төлөө бичицгээе” аяны үеэр олон мянган хүн хувь хүмүүсийн хэрэг дээр үйл ажиллагаа өрнүүлдэг. Эрхийнхээ төлөө бичицгээе кампанит ажлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.