Шоглох, дээрэлхэх, дарамтлах тухай та юу гэж боддог вэ?

Та юу хийж чадах вэ?

Хүүхэд

  • Ангийнхаа найзуудыг гадаад үзэмж, соёлын болон нийгмийн ялгаатай байдлыг ойлгож, хүндэлж харьцаарай.
  • Ангийнхаа бүх л найзуудыг байгаагаар нь хүлээж авч хүндэлж харилцаарай.
  • Хэрэв хэн нэгэн бусдыг дээрэлхэж байвал багшдаа хэлээрэй. Энэ бол хов зөөсөн хэрэг биш бусдад тусалж буй сайн үйл юм.
  • Хэрвээ таныг дээрэлхсэн бол эцэг эх, багшдаа заавал хэлээрэй.
  • Надад хамаагүй гэж орхилгүйгээр заавал дээрэлхүүлж байгаа хүмүүсийн төлөө зогсоорой. Магадгүй ганцхан таны л тусламж бусдад хэрэгтэй байж болно.

Сургууль

  • Шоглох, дээрэлхэх, дарамтлахын эсрэг клубууд болон арга хэмжээнүүдийг зохион байгуулж үе тэнгийнхний дарамт, хэлбэрүүдийг илрүүлэх
  • Сурагчдад шоглох, дээрэлхэх, дарамтлах тухай түүний үр дагавруудыг тайлбарлаж ойлгуулах
  • Шоглох, дээрэлхэх, дарамтлахтай тэмцэх дүрэм боловсруулж ил харагдахаар томоор бичиж тавих
  • Сургуульдаа аль болох эерэг хандлага түгээх үйл ажиллагаа өрнүүлэх
  • Эцэг эхчүүдийг шоглох, дээрэлхэх, дарамтлахын эсрэг чиглэсэн үйл ажиллагаанд оролцуулах
  • Энэ асуудалтай тэмцэх ажлын хэрэгжилтийг хангах багш, сурагчдын зөвлөл бий болгох

Эцэг эх

  • Таны хүүхэд өнөөдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаар хүүхэдтэйгээ ярилцаж байх
  • Хүүхэд тань шоглох, дээрэлхэх, дарамтлах талаар юу мэддэг тухай асуух
  • Тэдэнтэй ярилцаж энэ асуудалтай тулгарч байгаа эсэхийг асуух
  • Хүүхэдтэйгээ аль болох нээлттэй байгаарай. Ингэснээр тэдэнд асуудлаа илүү чөлөөтэй ярилцах боломжтой байдаг. 
  • Хүүхдийнхээ сурч байгаа сургуультай сайн харилцаатай байгаарай. Эцэг эхийн хурал, сургуулийн арга хэмжээнд оролцохдоо сургуулийг шоглох, дээрэлхэх, дарамтлахын  эсрэг бодлогоо хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлээрэй.

FooderBackground

Copyright © 2019 Монголын Эмнести Интернэшнл. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU General Public License.