Шоглох, дээрэлхэх, дарамтлах тухай та юу гэж боддог вэ?

Шоглох, дээрэлхэх, дарамтлах тухай та юу гэж боддог вэ?

Image
Image

Шоглох, дээрэлхэх, дарамтлах гэж юу вэ? Яагаад тэд бусдыгаа...

Бие мах бодийн дарамт
Хүний биед санаатайгаар халдаж гэмтээх

Image

Доромжлох, тавлах, үл ойшоох, сүрдүүлэх, бие мах бодид гэмтэл учруулах, зориудаар хэн нэгнийг гэмтээх зэрэг үйлдлүүд нь шоглох, дарамтлахын хэлбэр юм. Сургуулийн хүрээнд сурагчид үе тэнгийнхэнээсээ өөрийгөө хүчтэй гэж мэдрэхийн тулд бусдыгаа дээрэлхдэг. Ингэхдээ нэгнийгээ гадаад үзэмж, зан ааш, сурлага, соёлын ялгаатай байдлаар гадуурхаж дээрэлхдэг.

Image

Хэл амаар дарамтлах
Хүнийг элдэв үгээр хэлж доромжлох

Image

Оюун санааны дарамт
Үл ойшоох, яриа эсвэл санааг нь гутааж доромжлох

Image

Сэтгэл зүйн дарамт
Ичээх, эвгүй байдалд оруулах

Image

Шууд бус дарамт
Цуу яриа, хов жив тараах, гадаад байдал соёлын ялгаатай байдлаар нь гадуурхах

Шоглох, дээрэлхэх, дарамтлах нь хүний эрхийн зөрчил...

Шоглох, дээрэлхэх, дарамтлах нь НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай НҮБ-ын конвенцоор баталгаажсан аюулгүй, амар тайван орчинд аж төрөх эрхийг үгүйсгэдэг.

Олон хүүхдийн хувьд сургууль тэдний ялгаварлан гадуурхалт, доромжлол, дарамтад өртдөг таагүй газар болж хувирсан байдаг. Үе тэнгийнхний дарамт ганц сургуулиар хязгаарлагдахгүй, цахим орчинд газар авсан. Хүүхдүүд хүүхэд болж төрснийхөө хувьд хайрлагдаж, хүндлэгдэх эрхтэй. Хүндлэл, нэр төр, оролцоо , алагчлалгүй байдал бол хүний эрхийн үнэт зүйлсийн үндэс юм. Харин шоглож, дээрэлхэж, дарамталснаар энэ бүгдийг үгүйсгэдэг юм. Тийм ч учраас шоглох дээрэлхэх дарамтлах нь хүний эрхийн зөрчил юм.

Image

Шоглох, дээрэлхэх, дарамтлахад өртсөн хүүхдүүд...

Үе тэнгийнхний дарамтад өртсөн хүүхэд бие махбод болон сэтгэл санаагаараа зовж шаналдаг. Бүр цаашлаад стрессдэж, түгшиж, ганцаардаж, нойргүйдэж, замбараагүй хооллодог болж, нийгмийн харилцаанаас өөрийгөө тусгаарладаг. Тэдний суралцах чадвар, анхаарал суларч хичээл сурлагадаа муудаж, багш нар болон үе тэнгийнхнээсээ харилцаагаа тасалдаг.

Дээрэлхүүлсэн хүүхдүүд өөрсдийгөө сул доройгоо мэдэрснээс болж бусдад итгэх итгэл алдарч, хэтэрхий дотогшоо чиглэсэн зан араншинтай болж хувирдаг. Тэд мөн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх хандлагатай болдог.

Багадаа дээрэлхүүлж, дарамтлуулж байсны үр дагавар насанд хүрсэн хойно ч илэрдэг. Тийм хүүхдүүд том болсон хойноо ажилдаа тогтож үлдэх нь муу байдаг ба нийгмийн харилцаанд оролцоход нь бэрхшээлтэй байдаг. Энэ талаар Их Британийн Ворвикийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар нотлогдсон байна.

Image

FooderBackground

Copyright © 2019 Монголын Эмнести Интернэшнл. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU General Public License.