Шоглох, дээрэлхэх, дарамтлах тухай та юу гэж боддог вэ?

Аянд нэгд

Бие, биенээ шоглож, дээрэлхэж бас дарамталснаар нэгнийхээ нэр төр, хүндлэлийг үгүйсгэж өөртөө итгэх итгэл, оролцоог нь үгүй хийдэг. Үе тэнгийнхнийхээ дарамтад өртсөн хүүхэд, жигүүртэн шувуу нисэж чадахгүй адил өрөвдөлтэй байдалд ордог. Тиймээс бие биендээ урам зориг, итгэл найдвар бэлэглэх “НАЙЗДАА ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” цаасан шувууны аянд яг одоо нэгдэж бусдад эрх, эрх чөлөөний жигүүрээ дэлгэхэд нь туслаарай.

Аянд нэгдэхийн тулд :

Эхний алхам: Та шоглох, дээрэлхэх, дарамтлахын хор уршгийн талаар өөрийн бодлоо манай хуудсанд байрших ногоон өнгөтэй цаасан шувууны загвар дээр бичиж хүмүүсийг бие биенээ хүндэлж, эелдэг байхад уриалсан захидал бичиж бидэнд илгээнэ.

Дараагийн алхам: Мөн хуудсанд байрших шар өнгөтэй цаасан шувууны загвар-ыг ашиглаж бичих эсвэл татаж авах найздаа хандаж уучлал гуйсан захидал бичиж илгээнэ.

Таны бидэнд илгээсэн захидлыг бид цахим хуудсандаа байршуулж, сургуулийн орчинг хүний эрхэд ээлтэй, үе тэнгийнхний дарамтгүй болгоход уриалж холбогдох боловсролын байгууллагуудад хүргэх болно.

Энэ аянд зөвхөн сурагчид төдийгүй насанд хүрсэн та ч гэсэн нэгдэж болно.

FooderBackground

Copyright © 2019 Монголын Эмнести Интернэшнл. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU General Public License.