Бид шударга ёс , эрх чөлөө, үнэн, болон нэр төр нь үгүйсгэгдсэн хүн бүрийн хүний эрхийг хамгаалахаар нэгдсэн хүний эрхийг хамгаалагчдын даян дэлхийн хөдөлгөөн.
Бид хүний эрхийн зөрчил, хүчирхийлэл, шударга бус явдлыг илчилж, биднийг дэмжиж ажилладаг дэлхийн 150 гаруй орны 7 тэрбум дэмжигчидийнхээ тусламжтайгаар эрх нь зөрчигдөөд байгаа хүмүүст эрхийг нь эдлүүлэхийн төлөө үйл ажиллагаа өрнүүлэн ажилладаг.
Бид хүний эрх хаана зөрчигдсөнөөс үл хамааран хүний эрхийн зөрчлийн шинжээч, ажиглагчдаа илгээж олон улсын хэвлэл мэдээлэлүүдтэй хамтран ажиллаж гэмтнүүдэд хариуцлага тооцохыг шаарддаг.
Бид хүний эрх хамгаалагчдыг дэмжиж чадавхжуулж ажилладаг. Бид засгийн газар, бүлэг, хувь хүмүүсийг хүний эрхэд ээлтэй, хүний эрхийг хамгаалсан хууль боловсруулах, хуулиа өөрчилж шинэчлэхэд нь шахалт үзүүлж ажилладаг. Бид одоо болон ирээдүй хойч үеийнхэнд хүний эрхийн боловсрол, мэдлэг, соёлыг түгээж хүний эрхийг хүн бүрт эдлүүлэх мөрөөдлийг бодитой болгохын төлөө ажилладаг. Эмнести Интернэшнл нь хараат бус бие даасан байгууллага ба засгийн газар улс болон төрийн намуудаас санхүүжилт авдаггүй бөгөөд энэ нь биднийг ямар нэг засгийн газар, улс төр, эдийн засаг болоод шашны үзэл бодлоос хараат бус байлгадаг.
Эмнести Интернэшнл нь бидний адил, бид бүгдийн дунд оршин буй сая сая эгэл жирийн хүмүүсээс бүрддэг. Биднийг дэмжигчдийн эв нэгдэл, хүсэл зориг бидний хүний эрхийн зөрчилд хийсэн дүн шинжилгээний хамтаар дийлдэшгүй хүчтэй болдог. Бидэнд хүмүүсийг нэгтгэх, хүрч ажиллах, дэлхийг байлдан дагуулах онцгой чадвар байдаг.