Сайн дурынхан
Сайн дурынхан нь хүний эрхийг хамгаалах, түгээх, хүний эрхийн боловсрол олгох их үйлсэд сургалт сурталчилгаа, камапнит ажил зохион байгуулах, орчуулга хийх, мэдээлэл түгээх, тараах материал бэлтгэх, гишүүд дэмжигчидтэй харилцах зэргээр мэдлэг, боломж, цагаа үнэ төлбөргүйгээр зориулдаг гишүүд, дэмжигч, хүний эрхийн идэвхтнүүд юм.

2017 онд Монголын Эмнест Интернэшнл байгууллагад 167 сайн дурын ажилтан 4220 цагаа хандивлав. МУИС, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 8 оюутан мэргэжлийн дадлага хийв.