
Мьянмарт Ройтерсийн сэтгүүлчид болох Вэй Лоне, Кай Уай Ой нар суллагдлаа
Мьянмарт Ройтерсийн сэтгүүлчид болох Вэй Лоне, Кай Уай Ой нарт өөрсдийн ажил үүргээ гүйцэтгэснийх нь төлөө 7 жилийн хорих ял оноогоод байсан билээ.
Мьянмарт Ройтерсийн сэтгүүлчид болох Вэй Лоне, Кай Уай Ой нарт өөрсдийн ажил үүргээ гүйцэтгэснийх нь төлөө 7 жилийн хорих ял оноогоод байсан билээ.
Тайван замаар оюутны эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсныхаа төлөө хоригдсон Фое Фое Аунгийг суллахыг шаардаж 394,000 гаруй захидал илгээжээ. 2016 онд суллагдсан.
Альберт Вүдфоксыг суллахыг шаардан, дэлхийн өнцөг булан бүрээс 240,000 гаруй хүн эв санааны нэгдлээ илэрхийлэн захидал, зурвас илгээсний үр дүнд 44 жил ганцаарчлан хоригдсоны эцэст 2016 оны 2 дугаар сард суллагдсан юм.
Эрүүдэн шүүгдсэний улмаас хилс хэрэг хүлээсэн Есения Армента Грацианог суллуулахын төлөө 318,000 хүн захидал, зурвас илгээснээр 2016 онд суллагдсан. “Та бүхэн дэмжээгүй бол би эрх чөлөөтэй болж чадахгүй байсан”
Дэлхийн томоохон алтны уурхайн компанийн эсрэг тэмцсэнийхээ төлөө эрүүгийн хэрэгт холбогдсон тариаланч Максима Акунагийн хэргийг 2017 оны 5 дугаар сард хэрэгсэхгүй болгожээ.
Мухаммад Бекжанов удаан хугацаагаар хоригдсон сэтгүүлчдийн нэг бөгөөд өргөст торны цаана 17 жил суусны эцэст 2017 оны 2 дугаар сард суллагджээ. Дэлхий даяарх олон мянган хүн түүнд эрх чөлөө