2018 ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ БИЧИХ НЬ
Заримдаа захидал хэн нэгний амьдралыг өөрчилж чаддаг. Энэ нь Эрхийнхээ төлөө бичицгээе буюу бидний дэлхий дахинаа явуулдаг захидал бичих кампанит ажлын гол үндэс юм.
15 жилийн өмнөөс хийж ирсэн энэ ажил өнөөдөр дэлхий дээрх хамгийн том хүний эрхийн үйл ажиллагаа болоод байна. Жил бүрийн 12-р сард дэлхий даяар олон сая хүн эрх нь зөрчигдсөн хүмүүсийн төлөө захидал бичдэг. Тэд буруу зүйлийг засахын тулд захидал бичдэг болсон.

ИРАН: АТЕНА ДАЕМИ

ВЕНЕСУЭЛ: ЖЕРАЛДИН ЧАКОН

БРАЗИЛ: МАРИЭЛЬ ФРАНКО

ЭНЭТХЭГ: ПАВИТРИ МАНЖИ

КЕНИ УЛС: СЭНГВЭР УУГУУЛ ИРГЭД

КИРГИЗСТАН: ГУЛЬЗАР ДУШЕНОВА

УКРАЙН: ВИТАЛИНА КОВАЛ

Дэлхий дахинаа

200 гаруй улс орон, газар нутагт хүмүүс захидал бичих төрөл бүрийн арга хэмжээнд нэгдэж

сая сая захидал, цахим шуудан бичиж, твиттерээр жиргэж, өргөх бичигт гарын үсгээ зурж зурж

эрүүдэн шүүгдсэн, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдсон, орогнол эрэх эрх нь зөрчигдсөн хүмүүст эв санааны нэгдлээ илэрхийлж

шийдвэр гаргагчид, эрх баригчид, засгийн газарт шахалт үзүүлж

эрх нь зөрчигдсөн хүмүүст, тэдний гэр бүлд дэмжиж байгаагаа илэрхийлж

идэвхтнийг суллаж, эрүүдэн шүүгчдэд хариуцлага хүлээлгэж, хуулийг өөрчилж, өөрчлөлт хийхэд тусалдаг.
Дэлхий даяар хүмүүсийн эрх чөлөөнд халдсаар байна. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хорьж, эрүүдэн шүүж, хилс хэргээр яллаж, дүрвэгсэд амьдрах аюулгүй орчноор хангагдах бус харин гадуурхагдан орхигдож байна.
Таны үг, захидал, үйл ажиллагаа шийдвэр гаргагч нарт нөлөөлж, засгийн газрууд эрүүдэн шүүгчидтэй хариуцлага тооцож, үзэл санааны хоригдлуудыг суллаж, илүү олон хүн эрх чөлөөгөө олж авахад тусалдаг.
ЗАХИДАЛ БИЧИХ БҮТЭЭЛЧ САНАА
Үзэг, будгийн харандаа, гар доорх материалаа ашиглан ил захидал бичээд илгээгээрэй !!!