Бидний тухай
Бид хэн бэ?
Бид шударга ёс , эрх чөлөө, үнэн, бас нэр төр нь үгүйсгэгдсэн хүн бүрийн хүний эрхийг хамгаалахаар нэгдсэн хүний эрхийг хамгаалагчдын дэлхийн хөдөлгөөн .
Бид хүний эрхийн зөрчил, хүчирхийлэл, шударга бус явдлыг илчилж, биднийг дэмжиж ажилладаг дэлхийн 150 гаруй орны 7 сая дэмжигчидийнхээ тусламжтайгаар эрх нь зөрчигдөөд байгаа хүмүүст эрхийг нь эдлүүлэхийн төлөө үйл ажиллагаа өрнүүлэн ажилладаг.


Бид хэн бэ?
Эмнести Интернэшнл нь 1961 онд байгуулагдсанаасаа хойш хүний эрхийн зөрчлийг төгсгөл болгохын төлөө кампанит ажил өрнүүлдэг 150 гаруй орны 7 сая гаруй гишүүд дэмжигчдийг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хөдөлгөөн юм.

Бидний хүсэл зорилго, үнэт зүйлс
Бид аливаа засгийн газар, улс төрийн үзэл бодол, эдийн засаг болон шашны үзлээс ангид. Бидний Хүсэл Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал болон бусад олон улсын хүний эрхийн жишиг хэмжээнд заасан хүний эрх, эрх чөлөөг энэ дэлхийн хүн бүрт бүрэн эдлүүлэхэд оршино.

Бидний түүх
Бараг 50 гаруй жилийн тэртээ эрх чөлөөний төлөө хэмээн хундага тулгасны төлөө Португалийн хоёр оюутныг 7 жилийн турш шоронд хорьсон явдалд бухимдсан нэгэн хүний дургүйцлээс өнөөдрийн дэлхийн хамгийн том хүний эрхийн хөдөлгөөн Эмнести Интернэшнл бий болсон.

Монголын Эмнести Интернэшнлийн Түүх
Хүний эрх, шударга ёсны төлөөх дэлхийн хөдөлгөөний Монгол дахь салбар байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Монголын Эмнести Интернэшнл өнөөдөр 6000 гаруй гишүүд, дэмжигчтэй хүний эрхийн төлөө үйл ажиллагаа өрнүүлж ажиллаж байна.

Хүний Эрх гэж Юу вэ?
Хүн болж төрснийхөө хувьд эдэлж буй эрхийг хүний эрх гэдэг. Тийм ч учраас хүний эрх нь төрөлхийн заяагдмал, жам ёсны байдаг юм. Энэхүү эрх нь бүхий л хүмүүст адил тэгш, түгээмэл байдаг.

Байгууллагын Бүтэц
Монголын Эмнести Интернэшнл дэлхий даяарх Эмнести Интернэшнлийн 50-н үндэсний секцийн нэг юм. Бид хүний эрхийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх гэсэн нийтлэг нэг зорилгын төлөө ажилладаг.

Бидний Үйл Ажиллагаа, Санхүү
Хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах бидний үйлсэд манай гишүүд дэмжигчид өөрсдийн цаг зав, сэтгэл зүрхээ зориулж ажилладаг.
Мөн гишүүний татвараа төлж, хандив өгч хүний эрхийн төлөөх үйл ажиллагаанд хөрөнгө оруулдаг. Бид гишүүдийнхээ хөдөлмөр, цаг зав, татвар

Бидэнтэй холбогдох
Танд асууж тодруулах зүйл, санал хүсэлт байвал хүний эрхийн төлөө хэлэх үг байвал бидэнтэй хуваалцаарай.

Түгээмэл Асуулт Хариулт
Биднээс хамгийн их асуудаг асуултууд, тэдгээрийн хариултыг мэдэж аваарай. Таны асуух асуултын хариулт магадгүй энд бий.