Монголын Эмнести Интернэшнл байгууллага жил бүр хүмүүст үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх боломжийг олгох, тэдний бүтээлч санаачлагыг дэмжих зорилгоор ФУТБОЛКНЫ ӨДРИЙГ зохион байгуулдаг.
Энэ жилийн Футболкны өдрийг “Ярьдаг Футболк: Миний эрх- үзэл бодлын илэрхийлэл” нэрийн дор цахим орчинд 2020.05.28-нд зохион байгуулах гэж байна.
Ярьдаг Футболк уралдаанд хэрхэн оролцох вэ?
1. Хүний эрхийн агуулгатай өөрийн футболкыг урлаж, бичлэг хийнэ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. мэйл хаяг руу 2020.05.26-ны өдрийн 23:59 цагаас өмнө илгээнэ.
2. Бичлэг 30 секундийн хугацаатай байх бөгөөд хөндлөн форматаар бичигдэнэ.
3. Тухайн бичлэгт өөрийн гаргаж буй хүний эрхийн уриалга, утга санааг тайлбарлан илэрхийлнэ.
4. Тэмцээнд оролцох бүтээлийг Ярьдаг Футболк-2020 фэйсбүүк эвэнтэд байршуулах болно.
Уралдаанд оролцох журам:
- Хүний эрхийн талаар утга агуулгатай, хэлэхийг хүсдэг үг, зураг, логогоор өөрийн үзэл бодлоо илэрхийлэх
- Өөрийн урласан футболкны бодит зургаар цахим уралдаанд оролцох
Цахим уралдааны шалгаруулалт: Нийт 10 оноо
1. Футболкоор дамжуулан илэрхийлж буй хүний эрхийн утга агуулга, уриалга оновчтой илэрхийлэл /4 оноо/
2. Футболкны өнгө, дизайн нь илэрхийлж буй утга санааг бүрэн гаргаж байгаа эсэх /3 оноо/
3. Олон нийтийн сүлжээнд хаштаг хийж хандалт авсан байдал /#ЯрьдагФутболк #TShirtDay/ зэргийг харгалзан шалгаруулалт явуулах болно. /3 оноо/
Хамрах хүрээ:
Бүх хүнд нээлттэй.
Жич: Бүтээл хүлээн авах сүүлийн хугацаа 2020.05.26-ны өдрийг дуустал
Шагналын төрөл:
1. Хамгийн шинэлэг загвар, утга агуулга
2. Хамгийн бүтээлч анги, хамт олон
3. Хамгийн бүтээлч гэр бүл
4. Хамгийн шинэлэг загвар-загварын ангийн оюутан, уран бүтээлч, хувь хүмүүс