1. ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО
Монголын Эмнести Интернэшнлийн анхны сайн дурын ажилтан хатагтай Белинда Райний хүний эрхийн төлөө үйл хэргийг мөнхөлж, жил бүр Монголын залуучуудыг хүний эрхийн төлөөх үйл ажиллагаанд идэвхжүүлэх, залуу чадварлаг боловсон хүчнийг дэмжих; Монгол Улсад хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр болох зорилгоор 25 хүртэлх насны залуу манлайлагчид энэхүү тэтгэлгийг олгодог.
2. ТЭТГЭЛГИЙН ШАЛГУУР
1. Тэтгэлэгт нэр дэвшигч нь Эмнести Интернэшнлийн болон бусад байгууллагын сургагч багш нарын сургалт, хүний эрхийн талаарх сургалтуудад хамрагдсан байх
2. Олон нийтэд хүний эрхийн мэдлэг, боловсрол олгох үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр, бүтээл зэргийг санаачилан хэрэгжүүлсэн байх
Эмнести Интернэшнл байгууллагаас эрхлэн гаргасан хүний эрх, хүний эрхийг заахтай холбогдсон ном товхимлыг ашигласан байх
3. Өөрийн санаачилга, боломжоороо дор хаяж 500-аас дээш хүнд хүний эрхийн тухай ойлголт мэдлэгийг хүргэсэн байх /ялангуяа үе тэнгийнхэн, эсвэл нийгмийн эмзэг хэсэгт хүргэсэн байх/.
3. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. Хүний эрхийн чиглэлийн сургалтад суусан гэрчилгээ, батламж бусад баримт
2. Хүний эрхийн сургалт, үйл ажиллагаа хийснийг нотлох, үнэлэх хүний тодорхойлолт
3. Санаачилан зохион байгуулсан эсвэл оролцсон хүний эрхийн үйл ажиллагаа хөтөлбөр, төсөл, бүтээлийн жагсаалт
4. Үйл ажиллагаанд оролцсон, зохион байгуулсан тухай зураг, бичлэг, сонингийн мэдээ, оролцогчдын санал хүсэлт, үнэлгээ зэргийг хавсаргах
4.ТЭТГЭЛЭГИЙН ХУГАЦАА
1. Материалыг 2020.05.21 хүртэл This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. э-мэйл хаягаар хүлээн авна.
2. Сонгон шалгаруулалтыг 2020.05.24-27-ны хооронд зохион байгуулана.
3. Тэтгэлгийг 2020 оны 5 дугаар сарын 28-нд олгоно.