САНААЧЛАГЧ: МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ
УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
НҮБ-ын Хүний Эрхийн Боловсролын Дэлхийн хөтөлбөрийн “Бага дунд боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсролыг нэгтгэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЕБС-ийн хичээлийг амьдрал, хэрэглээ, хүний эрхтэй холбон заах багш нарын арга зүйг дэмжих, суралцахуйн үйл явцад хүний эрхийн үзэл санааг нэгтгэхэд идэвхи санаачлагыг өрнүүлэхэд оршино.
УРАЛДААНЫ ЗОРИЛТ:
1. ЕБС-ийн хичээлийг хүний эрхийн үзэл санаатай нэгтгэн уялдуулах замаар суралцагсдад хүний эрхийн мэдлэг, чадвар хандлагыг төлөвшүүлэхэд багш нарын идэвхийг өрнүүлэх / идэвхижүүлэх/
2. Багш, суралцагсдад зориулсан хүний эрх, ёс зүйн боловсрол олгох цахим хичээлийн сан үүсгэх
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
1. Монголын Эмнести Интернэшнлийн “Хүний эрхэд ээлтэй сургууль” хөтөлбөрийн сургуулиудын багш нарын дунд зохион байгуулна.
2. Уралдаанд ирүүлэх цахим хичээлийг 2020 оны 4 дүгээр сарын 06-наас 4 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал WeTransfer файл шилжүүлэгчээр эсвэл Youtube-д байршуулсан линкээр хүлээн авна. Та видеоны линкээ болон хичээлийн хөтөлбөр , бусад холбогдох материалыг This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар илгээнэ.
3. Нэг оролцогч уралдаанд хэд хэдэн бүтээлээр оролцож болно
4. Уралдааны дүнг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр МЭИ-ийн байранд танилцуулна.
ЦАХИМ ХИЧЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Хүний эрхийн үзэл санааг ЕБС-ийн аль нэг хичээлд уялдуулан нэгтгэсэн байх
- Багш сурагчдад зориулсан ажлын заавар, ашиглах материал (хүний эрхийн асуудалд хамаарах зүйл заалт, хичээлд хэрэглэх нэмэлт мэдээллийг багтаасан)-ыг агуулсан ээлжит хичээлийн хөтөлбөртэй байх.
- Цахим хичээлийн үргэлжлэх хугацаа 20-25 минут байх
- Дүрс бичлэг 1080-с доошгүй нягтралтай, дуу, дүрс, гэрэлтүүлгийн шаардлага хангасан байх
- Цахим хичээлийг DVD эсвэл MP4 файлаар хадгалах
- Ажлын хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийг хавсаргасан байх
Уралдаанд оролцох хичээлийн төлөвлөлтөд тусгасан байх зүйлс:
1. Гарчиг: (сэдэв, анги, хичээлийн нэр, хүний эрхийн хамаарах асуудал, хичээлийн хугацаа хичээлийн 1 цаг, 2 цаг г.м)
2. Зорилт: (Хүний эрхэд суралцах нь эцсийн зорилт байна)
3. Эх сурвалж: Хүний эрхтэй хамаарах зүйл, заалт
4. Хэрэглэгдэх материал: /Хүний эрхийн асуудлаарх нэмэлт материал/
5. Үйл ажиллагаа: Сэдэлжүүлэх хэсэг, Үйл ажиллагаа, Дүгнэх хэсэг
6. Үнэлгээ
ГАРАХ ҮР ДҮН:
Суралцахуйн бодит үр дүнг сайжруулах, багшийн ур чадварыг хөгжүүлэх, багшлахуйн арга туршлагыг нээлттэй солилцох, багшийн хичээлийн санг баяжуулах, “Хүний эрхэд ээлтэй сургууль”-ийн арга туршлагаас бусад нь суралцахад дэмжлэг болно.
УРАЛДААНЫ ШАГНАЛ:
1-р байр Өргөмжлөл, 500000 төгрөг /1 багш/
2-р байр Өргөмжлөл, 300000 төгрөг /2 багш/
3-р байр Өргөмжлөл, 200000 төгрөг /3 багш/
Уралдаанд видео хичээл бэлтгэн ирүүлсэн бүх оролцогчид “Өргөмжлөл” гардуулна.
ЖИЧ: Шалгарсан хичээлүүдийг нь Монголын Эмнести Интернэшнл бусдад тэргүүн туршлага болгон түгээнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7000-4705, 7000-4708, 99275074 дугаарын утсаар холбогдоно уу.