“Эрхийнхээ төлөө нэгдэцгээе”! уриан дор Олон улсын хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай
Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактыг тус тус соёрхон баталсны 45 жилийн ойг тохиолдуулан олон улсын хүний эрхийн өдрийг “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе”! уриан доор Хүний эрхийн форумаас (Монголын хүний эрхийн ТББ-уудын Форум) Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс-той хамтран зохион байгуулах гэж байна.
Хүний эрхийн форум нь 2019 оны 12-р сарын 10-ны өдөр хүний эрхийн үзэсгэлэн, зөвлөгөө, туслалцаа, уулзалт хэлэлцүүлэг зэрэг цогц үйл ажиллагааг 13.00-16.00 цагийн хооронд Сүхбаатарын талбай болон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгуулна.
ХЭФ нь уламжлал ёсоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран энэхүү олон улсын хүний эрхийн өдрийг Улаанбаатар хотод болон 21 аймагт тэмдэглэнэ.
Орон нутагт уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой мэдээллийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтнуудтай холбогдон авна уу.
Зорилго:
1. Хүний эрхийн үндсэн баримт бичиг болох Пактуудыг Монгол Улс соёрхон баталсны 45 жилийн ойг тохиолдуулан иргэний, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг иргэд, олон нийтэд өргөнөөр таниулах
2. Хүний эрхийг хөхүүлэн дэмжих, хамгаалах чиглэлээр хийж буй үйл ажиллагаа, алсын хараа, амжилт ололтоо бусадтай хуваалцах, таниулах, сурталчилах
3. Хүний эрхийг хамгаалагчдад ээлтэй, аюулгүй орчин бий болгоход дуу хоолойгоо өргөх, бусдыг энэ үйл ажиллагаанд татан оролцуулах
Хүний эрхийн өдөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар болон 70122202, 324627 утсаар лавлана уу.