Тойм
Хангалуун сайхан амьдрал гэж байхад маш олон хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэж, цэвэр ус, бие засах газар гэх мэт хүний наад захын үндсэн хэрэглээг хангаагүй ядуу оромжинд боловсрол эзэмшилгүй өсч байна.
Энэ нь зүгээр л нэг байгалийн баялагийн хомсдолоос болж байгаа бус харин ялгаварлан гадуурхалт, үл тоомсорлолт үүнд нөлөөлж байна. Засгийн газрууд ямар нэг арга хэмжээ авахыг хүсэхгүй байгаа юм. Энэ бол золгүй хувь тавилан биш харин хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа асуудал юм.
Эмнести дэлхий дахины олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж, оршин суугчдыг засгийн газрын албан хаагчдаас өөрсдийн эрхээ мөн амьдралаа сайжруулахыг шаардахад шаардлагатай мэдлэг хэрэгслээр хангаж байна. Бид Жон Камау шиг нутгийн идэвхтнүүдтэй ойр хамтарч ажилладаг..
Жон Камау Кенийн Найроби дахь Гүн тэнгист зочид буудлын жижиг бизнес эрхэлдэг бөгөөд зургаан хүүхэдтэй. Тэрээр хэлэхдээ: “Хэрвээ би ажлаасаа гарвал надад очих газар байхгүй. Миний хүүхдүүд сургуульдаа явж чадахгүй болно. Бидэнтэй яг л амьтад шиг харьцдаг. Би тосгоныхоо “Түргэн хариу өгөх” бүлэгт элссэн. Энэ нь бидэнд үнэнийг эрэлхийлэх, кампанит ажил зохион байгуулах, хоорондоо байнга холбоо харилцаатай байхад тусалдаг.

Зураг: Хүүхдүүд Папуа Шинэ Гвиней, Порт Моресби, Хануабада тосгонд хогийн цэг дээр тоглож байна. Хүмүүс цэвэр ус, зохих бие засах газаргүй амьдарч байна. 2013 оны 5-р сарын 30. Зургийг © Влад Сохин
Асуудал
Амьжиргааны түвшин доогуур ядуу хүмүүс ихэвчлэн нийгмээс гадуурхагдаж үг хэлэх эрхгүй, хүчирхийлэлтэй, аюултай нөхцөл байдалд амьдарч байна.
Хүний эрх бол хүмүүсийг ядуурлаас гаргах түлхүүр юм. Энгийнээр хэлэхэд, хүний эрхийг хүндэтгэх нь хүмүүсийн оролцоо, хүн бүхэн үгээ хэлэх боломжийг олгодог. Энэ хүч нь хүмүүсийг аюулгүй байлгаж,, заналхийллээс хамгаалж чадна.
Орон байртай байх эрх
Бид бүгд орон байртай байх эрхтэй. Гэвч дэлхий дээрх хүмүүсийн 10 гаруй хувь нь ядуусын хороололд албан бус сууринд амьдардаг. Хэт их нягтшилтай, ариун цэврийн байгууламж, цэвэр усны хангамжгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжгүй амьдралын нөхцөлд байна. Ядуусын хороолол, албан бус сууринд хүмүүсийн оршин суух эрх нь хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй байдаг тул албадан нүүлгэлт гэх зэрэг аливаа дарамт шахалтаас хамгаалагдаж чаддаггүй.
Албадан нүүлгэлт гэдэг нь оршин суугчдыг урьдчилсан мэдэгдэл, зөвлөлдөөн, нөхөн олговоргүйгээр орон сууц, оршин байгаа газраас нь нүүлгэх явдал юм. Энэ нь зүйд нийцэхгүй бөгөөд орон байртай байх эрхийг нь зөрчиж байгаа хэрэг. Албадан нүүлгэлт нь ихэнхдээ хүмүүсийг орон гэргүй болгож, аж амьдралыг нь үгүйсгэж, хүчирхийлдэг.
Эрүүл байх эрх
Цэвэр ус, тэжээллэг хоол хүнс, орон сууц мэдээлэл, бэлгийн боловсрол гэх зэрэг бидний эрүүл аюулгүй амьдарахад зайлшгүй шаардлагатай зүйлс ядуусын хороолол болон албан бус сууринд амьдардаг хүмүүст тэр бүр хүртээмжтэй байж чаддаггүй.
Өвдсөн хүмүүс шаардлагад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нь хомс байдаг.
Бид оюун санаа болоод бие махбодийн хувьд эрүүл байх эрхтэй. Гэхдээ энэ нь биднийг үргэлж эрүүл байх эрхтэй гэсэн үг биш юм. Хэн ч үргэлж цоо эрүүл байж чадахгүй. Харин энэ нь биднийг хэн гэдгээс, хаана амьдарч байгаагаас үл хамааран эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон мэдээллээр хангагдах эрхтэй гэсэн үг юм.
Боловсрол эзэмших эрх
Бага боловсрол нь бүхий л газар үнэ төлбөргүй, зайлшгүй байх ёстой. Хүүхдүүд олон цагийн турш эсвэл уул уурхайн аюултай талбайг гатлахгүйгээр сургуульдаа хүрэх боломжтой байх ёстой. Тэд хөгжилтэйгөөр суралцах боломжтой байх ёстой. Өмнө нь хэлж байсанчлан, дээр дурьдсан эмзэг бүлгийн хүүхдүүд сурч боловсрох эрхгүй, ялгаварлан гадуурхагдаж байна.
Засгийн газруудыг дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Эмнести Интернэшнлээс уриалж байна. Үүнд:
- Алагчлалгүйгээр нийгэм, эдийн засаг, соёлын бүхий л эрхийг хамгаалах
- Хамгийн эмзэг хэсгийг эн түрүүнд тавих зэргээр төсвийн зарцуулалтыг эрэмблэх
- Суурь боловсролыг заавал, үнэ төлбөргүйгээр олгох
- Урьдчилан мэдэгдэл, нөхөн төлбөр, зөвлөлдөлгүйгээр хүмүүсийг орон байрнаас нь албадан нүүлгэхийг зогсоох.
- Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай пактын Нэмэлт протоколыг батлахад.
- Эдийн засгийн хөгжлийн төслүүд нь нийгмийн эмзэг хэсэгт хэрхэн хүрч байгааг, мөн хүний эрхийг зөрчихгүй байгаа эсэхт хяналт тавих.
Нарийвчилсан асуудал
Шударга ёс
Ядуурлыг тойрсон олон асуудал нь “Эдийн засаг, нийгэм соёлын” эрхүүдтэй холбогддог. Үүнд:
- Шударга нөхцөл зэрэг зэрэг ажлын байран дахь хөдөлмөрийн эрх.
- Суурь боловсролыг заавал, үнэ төлбөргүйгээр эзэмших сурч боловсрох эрх,
- Уугуул ба цөөнхийн соёлын эрх
- Бие махбодын болоод сэтгэл санааны хүрч болох дээд түвшинд байх чанартай эрүүл мэндийн үйлчилгээгээр хангагдах эрх.
- Албадан нүүлгэх зэрэг асуудлаас ангид шаарлагад нийцсэн орон байртай байх эрх
- Тэжээллэг хүнсээр хангагдах зэрэг хоол хүнсээр хангагдах эрх,
- Цэвэр усаар хангагдах эрх, цэвэр усаар хангагдах боломжой байх
- Ариун цэврийн шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр хангагдах, цэвэр орчинд байх эрх
Олон жилийн туршид дээрх эрхүүд зөрчигдсөөр байсан бол засгийн газарт шаардлага тавих бараг боломжгүй мэт танд санагдаж болно. Та хэнд хандаж? Хэн сонсох вэ?
2013 оны 5-р сард Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай пактын Нэмэлт протокол хүчин төгөлдөр болсон. 2014 оны эцсийн байдлаар Габон, Аргентин Испани болон Монгол гэх зэрэг нийт 17 улс хэрэв төр нь дээрх эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд НҮБ-аас шударга ёсыг эрэлхийлэх боломжтой энэхүү гомдлын механизмыг бүрэн хүлээн зөвшөөрсөн юм.
Эдгээр “протокол” нь тунхаг шинжтэй бөгөөд хамааралгүй мэт санагдаж болох ч чухал ач холбогдолтой юм. Бид эдгээрийг ашиглах тусам энэ нь илүү их хүчирхэгжих болно.
Хүний үндсэн эрхийн төлөө тэмцэхэд бидэнд туслаарай. Хүний эрхийг хамгаалж буй сая сая хүмүүстэй нэгдээрэй.
ЯГ ОДОО БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ