ЛГБТИ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЯЛ АВЧЭЭ
Биологийн шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг Мелике Балкан, Озгүр Гүр нар их сургуулийн хичээлийн анхны өдрөөс лесби, гей, бисексуал, трансжендер, ба интерсекс (ЛГБТИ+) хүмүүсийн эрхийг хамгаалахад өөрсдийгөө зориулжээ.
Анкара дахь Ойрхи Дорнодын Техникийн Их Сургуулийн (METU) дэргэдэх ЛГБТИ+ Эв Нэгдэл бүлгийн нэр хүндтэй гишүүдийн хувьд тэд жагсаал цуглаан, уулзалт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулжээ. Турк улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж, ижил хүйстнийг үзэн ядах үзэл улам дэлгэрч байгаагийн эсрэг тэдний явуулж буй үйл ажиллагааг оюутнууд дэмжсээр байна.
1996 онд байгуулагдсан ЛГБТИ Эв Нэгдэл бүлэг нь 2011 оноос хойш жил бүр оюутны хотхонд Бахархалын жагсаал зохион байгуулж иржээ. Жил ирэх тусам жагсаалын цар хүрээ нэмэгдэж байв. Гэвч 2019 онд тус их сургуулийн удирдлагаас 5-р сарын 10-нд хийхээр төлөвлөж байсан жагсаалыг хотхонд хийх боломжгүй хэмээн мэдэгдсэн байна.

Эв Нэгдэл бүлэг огт шантраагүй ба жагсаалын оронд Бахархлын суулт хийжээ. Гэвч их сургуулийн зүгээс цагдаа дуудсанаар, тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн оюутнуудын эсрэг нулимс асгаруулагч, хүч хэрэглэж, Мелике, Озгүр нарын хамт 23 оюутан, судлаачдыг баривчилжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд эсэргүүцэлд оролцоогүй хүмүүс ч байсан байна. Зүгээр л тайван замаар эсэргүүцэх эрхээ эдэлснийхээ төлөө 18 оюутан, судлаачид шүүхэд дуудагдаад байна. Тэднийг гэм буруутай гэж үзвэл гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм.
Тэднийг цагаатгахыг шаардацгаая.