ЭРҮҮДЭН ШҮҮХИЙГ ЭСЭРГҮҮЦСЭНИЙ ТӨЛӨӨ ХОРИГДОЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА
Эль Хиблугийн 3 хэмээн нэрлэгдэхээсээ өмнө тэд хөл бөмбөг, сагсан бөмбөгт дуртай өсвөр насны хүүхдүүд байжээ. Аюулгүй, сайн сайхан амьдралыг хүссэн нийтлэг нэгэн зорилготой 15, 16, 19 настай тэдгээр хөвгүүд Зааны Ясан Эрэг болон Гвинейгээс Ливи улсыг зорьжээ. Гэвч тэндээс хүчирхийлэл, эрүү шүүлтээс зугтсан дүрвэгч, цагаач 100 гаруй хүмүүсийн хамт Европ руу явах жижиг завинд суусан байна.

Удалгүй завинд асуудал гарч, газрын тос тээвэрлэж явсан “Эль Хиблу” хөлөг тэднийг аварчээ. Гэвч тус хөлөг онгоцны багийнхан аврагдсан хүмүүсийг Ливи улсад буцааж өгөхийг оролдсон бөгөөд энэ нь хууль бус үйлдэл байсан юм.
Хөлөг дээр эсэргүүцэл гарсан тул, тэдгээр гурван залуугаас нөхцөл байдлыг намжаахад туслахыг хүсчээ. Тэд орчуулга хийж, аврагдсан хүмүүсийг Ливид дахин эрүү шүүлтэд өртөхгүй байхаас хамгаалсан байна. Хөлөг онгоц Европ руу чиглэн хөдөлжээ.
Гэвч хөлөг Малтын нутаг дэвсгэрт орж ирэхэд тус улсын эрх бүхий хүмүүс хөлөг онгоц руу дайрч, гурван залууг хүчээр авч явжээ. Тэднийг онц хүнд гэмт хэрэгт буруутгаж, бүх насаар нь хорих ял оногдуулж болзошгүй байна. Тэдгээр залуучууд зөвхөн өөрсдийн аюулгүй байдал, аврагдсан хүмүүсийг хамгаалахыг хичээсэн юм.
Эль Хиблугийн 3-ын төлөө шударга ёсыг шаардацгаая.