СЭТГҮҮЛЧИЙН АЖЛААСАА БОЛЖ ХОРИГДЖЭЭ
Сэтгүүлч Халед Драрени олон Алжир хүмүүсийн адил эрх чөлөө, тэгш байдлыг мөрөөддөг. 2019 оны 2-р сард хүмүүс эдгээр зарчмыг шаардан жагсахад Халед мөн нэгдсэн байна.

Тэрээр Алжирт юу болж байгааг дэлхий дахин мэдэх ёстой хэмээн сэтгүүлзүйгээр дамжуулан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэхийг шаардсан Хирак эсэргүүцлийн хөдөлгөөний тухай бичжээ. Тэрээр бусад залуучуудын нэгэн адил Хирак хөдөлгөөн илүү шударга, илүү дээр Алжир улсыг бий болгоно хэмээн Халед үзсэн байна.
Хирак хөдөлгөөн анх эхлэхэд Халед долоо хоног бүр эсэргүүцлийн жагсаалыг сурвалжилсан анхны бие даасан сэтгүүлчдийн нэг байсан бөгөөд цагдаа нарын хүчирхийллийг баримтжуулдаг байв. Энэ явдал нь эрх баригчдын анхааралд өртөж, түүнийг олон удаа хорьж байсан юм.
2020 оны 3-р сарын 27-нд Халедыг жагсаал, цуглааныг сурвалжлах үеэр нь баривчилж, ердөө сэтгүүлчийн ажлаа хийж байсныг нь үл харгалзан, цуглааныг өдөөн турхирсан гэх хэргээр буруутган, хорих ял оногдуулсан байна.
“Яагаад хэн нэгэн үнэнийг хэлэхээс татгалзах ёстой юм бэ?” гэж Халед найз Набиладаа олон удаа хэлдэг байжээ. Үнэхээр яагаад? Халед улс орондоо тулгарч буй бодит байдлыг мэдээлэх ёстой сэтгүүлч хүн юм. Түүнд энэ ажлаа хийх боломжийг нь бий болгоцгооё.
Халедийг суллахыг шаардацгаая.