ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ШААРДСАНЫ УЛМААС ХОРИГДЖЭЭ
Нассима аль-Сада амьтанд хайртайн дээр гэрийнхээ арын цэцэрлэгийг нандигнан арчилдаг нэгэн. Бүр хоригдож байгаа өрөөндөө хүртэл нандигнан ургуулдаг ургамал байдаг. Тэр ургамал нь Нассимагийн гадаад ертөнцтэй холбогдох цорын ганц зүйл нь юм.
Нассима олон жил Саудын Арабын эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө тэмцэж ирсэн ч харин өөрийнхөө эрх чөлөөг алдаад байна. Тэрээр эмэгтэйчүүдийн жолоо барих, эрэгтэй “асран хамгаалагчийн”-ийнхаа зөвшөөрөлгүйгээр өдөр тутмын ажлаа хийх эрхийг шаардаж байсан олны танил идэвхтнүүдийн нэг байв.
Саудын Арабын асран хамгааллын тухай хуулиар эмэгтэйчүүд гадагш гарахын тулд эрэгтэй хүнээс зөвшөөрөл авах шаардлагатай аж. Сүүлийн саруудад эдгээр хуулийг зөөлрүүлсэн ч асран хамгааллын тогтолцоог төгсгөл болгох кампанит ажил явуулсан эмэгтэйчүүд торны цаана үлдсэн хэвээр байна. Нассима “Насанд хүрээгүй хөвгүүн яагаад насанд хүрсэн эмэгтэйн асран хамгаалагч байх ёстой вэ? Яагаад насанд хүрсэн эмэгтэй өөрөө шийдвэр гаргаж, өөрийн амьдралаа хариуцаж болохгүй гэж? Яагаад эмэгтэй хүний амьдралыг эрэгтэй хүн хариуцах ёстой гэж? ” хэмээн 2016 онд бичиж байжээ.

Нассима тайван замаар хүний эрхийн төлөө тэмцсэнийхээ улмаас 2018 оны 7-р сард баривчлагдсан юм. Хорих газарт түүнтэй зүй бус харьцаж, 2019 оны 2-р сараас 2020 оны 2-р сар хүртэл бусад хоригдлуудаас бүрэн тусгаарлаж, ганцаарчлан хорьсон байна. Түүнд гэр бүлийнхэнтэйгээ долоо хоногт нэг удаа утсаар ярихыг зөвшөөрдөг ч гэр бүл, өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй юм. Өнөөдрийг хүртэл Насима, түүний гэр бүлийнхэн тэмцсээр байгаа ба бид ч бас нэгдэх ёстой.
Нассимаг суллахыг шаардацгаая.