ТЭГШ БАЙДЛЫГ ШААРДСАНЫХАА ТӨЛӨӨ ХАРААГҮЙ БОЛЖЭЭ.
Үнийн өсөлт, тэгш бус байдлын улмаас Чили даяар эсэргүүцлийн жагсаал ид өрнөж байхад Густаво Гатика нийслэл Сантъяго хотод сэтгэл судлалын чиглэлээр суралцаж байжээ. Тэр бусад олон сая хүмүүсийн адил гудамжинд жагсахаар гарсан юм.
Жагсаал хэдэн долоо хоног үргэлжилж, 11-р сард болсон нэгэн эсэргүүцлийн үеэр цагдаа нар резинэн сумаар цугласан олон руу буудсан байна. Энэ өдөр олон зуун хүн гэмтэж, олон арван хүн нүдэндээ гэмтэл авч байсан бусад жагсаалаас ялгарах юмгүй өдөр байв. Эрх бүхий албан тушаалтнууд цагдаа нарыг зогсоох биш харин ч хүчирхийллээ үргэлжлүүлэхийг нь харсаар суув.
Густаво жагсагчдын дунд байсан ба буудуулсны улмаас хоёр нүдэндээ гэмтэл авч, улмаар бүрэн хараагүй болжээ.
Цагдаагийн дотоод хяналт шалгалтаар Густавог буудсан хэрэгт нэг ч хүн хариуцлага хүлээгээгүй ба харин ч жагсагчид түүнийг гэмтээсэн гэсэн байна. Одоогоор Прокурорын Ерөнхий Газраас уг хэргийг шалгаж байгаа ч Густаво руу халдсан этгээд ял шийтгэлгүй үлдээд байна.

“Хүмүүсийг сэрээхийн тулд би нүдээ өгсөн” хэмээн Густаво өгүүлжээ. Жагсаал үргэлжилсээр, жагсагчид нүдний хаалт зүүж, түүний нэрийг чангаар дуудан цагдаа нарын өөдөөс эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэд шударга ёсыг шаардаж байна. Бид ч бас шаардах болно.
Густавогийн төлөө шударга ёсыг шаардацгаая.