ЦЭРГИЙН АЛБЫГ ХУРЦААР ШҮҮМЖИЛСНИЙ ТӨЛӨӨ ХОРИГДЖЭЭ
Пэйнг Фио Мин (Де Яй гэж мөн дууддаг) дуулах, гитар тоглох дуртай, Тейлор Свифтийн шүтэн бишрэгч, 22 настай манлайлагч оюутан бөгөөд шүүмжлэлт яруу найргийн уламжлалт хэв маяг болох Тангятыг тоглодог “Пийкок Женерейшн” бүлгэмийн гишүүн юм. Хошин шог, хөгжим хосолсон Тангятыг ихэвчлэн 4-р сард Мьянмарын Шинэ жилийн Усны баярын үеэр тоглодог аж.
2019 оны 4-5 сард Пэйнг Фио Мин болон бусад “Пийкок Женерейшн”-ий гишүүдийг цэргийн дүрэмт хувцас өмсөн Тангят тоглосных нь дараа баривчилжээ. Тэд цэрэг арми шүүмжлэлийг хүлээж авдаггүй, улс орныг дампууруулж байхад генералууд нь хөрөнгө хурааж байна гэхчлэн цэргийнхнийг шоглон харуулсан аж.

Пэйнг Фио Минд цэргийн албан хаагчдыг үүрэгт ажлаа орхихыг хөхиүлэн дэмжиж “өдөөн турхирсан”, тоглолтынхоо гэрэл зураг, видеог онлайнаар түгээж “цахим орчинд гүтгэсэн” хэмээн зургаан жилийн хорих ял оногдуулжээ.
“Бид 2013 оноос хойш жил бүр Тангятын тоглолтоо хийж байгаа, бид засгийн газрыг шүүмжилж, нийгэмд юу буруу байгааг илэрхийлж, олон нийттэй шууд харилцдаг. Гэвч 2019 онд арми биднийг ониллоо. Тэд Мьянмарын ардчилсан шилжилтийн үеийг дордуулж байна. Биднийг хорьж болох ч, бидний оюун санаа, үг хэлэх эрхийг хорьж чадахгүй” хэмээн Пэйнг Фио Мин өгүүлжээ.
Пэйнг Фио Минийг дэмжицгээе.