ТЭДНИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙТГЭХ ЁСТОЙ
2017 оны 5-р сарын баасан гаригийн үдэш Попи Квабе, Бонгека Пхунгула нар зугаалахаар явжээ. Тэд КваЗулу Наталийн Дурбан хотод жүжигчний мэргэжлээр сурч байхдаа танилцаж, хоёулаа авьяаслаг бүсгүйчүүд байсан тул жүжигчин болно гэж томоор мөрөөддөг байв. Тэр орой охид таксинд суугаад л сураггүй болсон юм.
Бонгекын үеэл Мду, Попигийн эгч Тэмбелхл нар эмнэлэг, цагдаагийн газраар цөхрөлтгүй хайсны эцэст аймшигтай үнэнийг олж мэджээ. Попи, Бонгека нарыг буудан хороож, замын хажууруу хаясан байсан бөгөөд, бас хүчиндсэн байж болзошгүй байна.
Гэр бүлийнхнийх нь өгүүлснээр цагдаа энэ аллагын хэргийг сайн шалгаагүй байна. Таксиг олж
эмэгтэйчүүдийн эд зүйл, цусны толбыг шүүх эмнэлгийн шинжилгээнд оруулсан ч хариу нь гараагүй байна. Цагдаа нар хурууны хээ, хоёр охины утсыг огт шалгаагүй аж.

Таксины үйлчилгээ эрхэлж байсан хоёр этгээдийг баривчлахад эмэгтэйчүүдийн эд зүйлс, тэр дундаа гар утас, уруулын будаг байсан бөгөөд тэд үүнийг таксинаас олсон гэж мэдүүлжээ. Гэвч цагдаа нар нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар тэднийг суллаж, нэмэлт мөрдөн байцаалтын шатнаас хэргийг буцаан татсан байна.
Аллага гарснаас хойш гурван жил өнгөрсөн ч мөрдөн байцаалт огт явагдаагүй байна.
Попи, Бонгека нарын төлөө шударга ёсыг шаардацгаая.