Хятадын хойд нутаг дахь Өвөр Монголын Өөртөө Засах Оронд “хос хэлний боловсролын бодлого”-ыг эсэргүүцэн тайван жамаар жагссан, эсэргүүцлийн талаарх мэдээлэл түгээснийх нь төлөө хамгийн багадаа 23 хүнийг “үймээн дэгдээж, хэв журам зөрчсөн” гэх хэргээр баривчилжээ. 2020 оны 9 дүгээр сарын 2-нд Тунляо хотын Хорчин дүүргийн цагдаа нар “үймээн дэгдээж, хэв журам зөрчсөн” гэх хэрэгт сэжиглэгдэж байгаа 129 хүний нэрийг нийтэлсэн байна. Баривчлагдсан хүмүүс хаана байгаа тухай эрх баригчид мэдээлэхгүй байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах эрхээ эдэлснийхээ төлөө хэн ч баривчлагдах ёсгүй.