САНХҮҮГИЙН АЖИЛТАН
ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:
Ерөнхий зорилго:
Монголын Эмнести Интернэшнлийн санхүүгийн үйл ажиллагааг хариуцан, тайлан тооцоо гаргах, мэдээлэх
Хийх ажлын үндсэн чиглэл:
- Санхүү бүртгэлийн хэсгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
- Байгууллагын санхүүгийн тайлан балансыг нэгтгэж, удирдлага болон Олон улсын төвийн санхүүгийн алба, дотоодын санхүү, татварын алба, бусад холбогдох байгууллагуудад шаардлагатай санхүүгийн тайлан мэдээг цаг хугацаанд нь шуурхай гаргаж өгөх
- Байгууллагын НББ-ийн бодлого, санхүүгийн заавар, журмуудын хэрэгжилтэнд хяналт тавьж, түүнийг өдөр тутмын үйд ажиллагаанд мөрдлөг болгон хэвшүүлж ажиллана.
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
А. Боловсрол, ур чадвар, туршлагын хувьд:
- Санхүү, НББ чиглэлээр их дээд сургууль төгссөн байх
- Мэргэжлээрээ дор хаяж 5 жил ажилласан туршлагатай
- Бичгийн болон ярианы англи хэлний өндөр чадвартай
- Санхүүгийн Unicus программ дээр ажиллах чадвартай
- Санхүүгийн тайланг төгрөг болон ам.доллараар тооцож тайлагнах
- Компьютерийн өргөн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
- Сайн дурын ажил, ТББ, Олон улсын байгууллагын ажлын талаар хангалттай мэдлэг, мэдээлэлтэй байх
- Сан арвижуулах, хөрөнгө босгох мэдлэг, чадвартай байх
Б. Хувийн ур чадвар
- Өөрийн хариуцсан ажил мэргэжилдээ дур сонирхолтой, ажил хэрэгч, хариуцлагатай
- Багаар ажиллах чадвартай
- Шинийг санаачлагч, ашгийн бус салбарт чин сэтгэлээсээ ажиллах сонирхолтой
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:
Ажлын цаг: 7 хоногт 40 цаг
Цалин: 1 500 000 - 1 700 000
CV хүлээн авах хугацаа: 2021.03.01
И-мэйл хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Холбоо барих утас: 70004705
Хаяг: СБД, 4 дэлгүүрийн хажууд АВ центрийн 11 давхарт 1101 тоот