Яагаад салшгүй гэвэл:
Бүхий л амьдралын туршид үргэлж хамт байж, хууль бусаар үгүйсгэж үл болох жам ёсны эрхүүд байдаг.
Яагаад хуваагдашгүй гэвэл:
Бүх эрхүүд чухал, харин түүнииг чухал биш, гол биш гэж үгүйсгэж үл болно.
Яагаад харилцан хамааралтай гэвэл:
Эдгээр эрхүүд нь харилцан бие биенээ нөхцөлдүүлж байдаг тул нэх нь зөрчигдөхөд нөгөө нь үгүйсгэж байдаг.
Хүний эрхийн зөрчил, түүнийг хамгаалах асуудал Дэлхийн 2-р дайны дараа хурцаар тавигдах болсон. Улмаас хүний эрхийг хамгаалсан баримт бичгүүд батлагдан гарч Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм. Гэвч үүнээс өмнө хүний эрхийг тусгасан баримт бичгүүд байгаагүй гэж авч үзэж болохгүй. Үүний жишээ бол 1215 онд Английн Баронууд буюу вангууд хаантайгаа тэмцэлдэж “Эрх чөлөөний Их Хард” /Магна Карта/ хэмээх 63 зүйл бүхий хууль батлагдсан юм. Энэхүү эрх чөлөөний Их Хард буюу Магна Карта одоог хүртэл Англид Үндсэн Хуулийн баримт бичгийн шинжтэй үйлчилсээр байгаа нь хүний эрхийг хамгаалсан баримт бичиг үеийн үеэд хүлээн зөвшөөрөгддөгийн баталгаа бизээ. Мөн 1689 онд Хүний Эрхийн Билл, 1789 онд Францийн Иргэний болон Улс Төрийн эрхийн тунхаг, 1791 оны Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хууль зэрэг хүний эрхийг хамгаалсан түүхэн баримт бичгүүд өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилсээр байгаа билээ.
Дайны гашуун сургамж нь Дэлхий дахины энх тайван хөгжлийн нэг үндэс нөхцөл бол хүний эрхийг Олон Улсын хэмжээнд үр ашигтай хамгаалах явдал юм гэдгийг ойлгуулсан. Ийнхүү Нэгдсэн Үндсэний Байгууллагын Ерөнхий Ассамблей “Бүх улс түмэн, бүх улс гүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзвэл зөхих нийтлэг зорилт” болох Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан нь хүний эрхийг Олон Улсын хууль боловсруулахад томоохон алхам болсон юм. Уг 30-н зүйл бүхий баримт бичгийг тунхагийн шинжтэйгээр батлан гаргасан учир агуулгыг нарывчлан боловсруулсан 2 пакт /1966 онд/ батлагдсан юм. Эдгээр нь: Эдийн Засан Нийгэм Соёлын Эрхийн Олон Улсын Пакт /ИУТЭОУП/-ууд байсан ба эдгээр пактууд Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалаас ялгаатай нь гарын үсэг зуруулсан орнууд заавал мөрдөх ёстойд оршино. 1966 онд НҮБ-аас батлагдан гарсан уг пакт 1976 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд эдүүгээ 140 гаруй улс орон уг пактад нэгдэн ороод байна.
Эдийн засаг Нийгэм Соёлын эрх нь амьд явах наад захын эргүүдийг багтаадаг бөгөөд эдгээд эрхүүд хэрэгжээгүй нөхцөлд Иргэний болон Улс Төрийн эрхүүд хэрэгжэх үндэслэлгүй. Мөн хүний эрхийн талаар НҮБ-аас гадна Төрийн Бус Байгууллагууд тэмцэж байна. Үүнд Amnesty International, Oxfam, Iansa, Human Rights Watch, Minnesota Advocates for Human Rights гэх мэт.
Эмнести Интернэшнл нь 1961 онд Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал нь болон бусад Олон Улсын хүний эрхийн жишэг хэмжээнд заасан хүний эрх, эрх чөлөөг энэ дэлхийн хүн бүрт бүрэн эдлүүлэхийн тулд байгуулагдсан. Эмнести Интернэшнлийн чин зорилго бол хүний бүхий л эрхийг хамгаалахдаа бие махбодь, оюун санааны төгс байдал, чөлөөтэй сэтгэн бодох, үзэл бодлоо илэрхиилэх, мөн ялгаварлан гадуурхагдахгүй байх зэрэг эрх, эрх чөлөөг ноцтой зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор судалгаа явуулж бодитой арга хэмжээ авах явдал юм. Энгээд ч зогсохгүй эрхийн тэгш байдлыг хангахын тулд хувь хүн, цаашлад бид бүхэн чадах хэмжээгээрээ ажиллах нь зохистой.