
Бидний түүх нэгэн хундаганы үгнээс эхтэй
1960 оны 10-р сард Петр Бененсон хэмээх залуу өмгөөлөгч Лондонгийн метрогоор явж байхдаа Эрх чөлөөний төлөө хэмээн хундага өргөснийхөө төлөө долоон жилийн хорих ялаар шийтгүүлсэн Португалийн хоёр оюутны талаар сонингоос олж мэдсэн.
Тэрээр 1961 онд "Мартагдсан хоригдлууд" хэмээх нийтлэлийг "The Observer" сонинд хэвлүүлжээ. Нийтлэлдээ дэлхий даяар улс төр, шашны үзэл бодлоороо өөрсдийн засгийн газруудад хүлээн зөвшөөрөгдөөгүй хүмүүс хоригдож, эрүүдэн шүүгдэж, хавчигдан гадуурхагдаж байгаа явдалд жигшил дургуйцлээ илэрхийлсэн.

Петр Бененсон дэлхий даяарх үзэл бодлын хоригдлуудын талаар мэдээллүүдийг цуглуулах, хэвлэн түгээхийг уриалж эхэлсэн.
"...хэрэв дэлхий даяар хүмүүс жигшил дургүйцлээрээ нэгдэж хамтдаа үйл ажиллагаа өрнүүлвэл үр дүнд хүрэх нь гарцаагүй."
Урьд өмнө хэзээ ч байгаагүй өргөн хүрээтэй үйл ажиллагаа өрнөж, уриалга дэлхий даяар сонинуудад хэвлэгдэж, маш олон тооны хариу ирсэн. 1961 оны 12-р сарын 10-нд Лондон хотын гэгээн Мартины сүмд анх ассан энэ лаа Эмнести Интернэшнл болон Хүний эрх гэсэн үгсийн илэрхийлэл болж хувирсан юм. Хэдхэн жилийн дотор Лондон дахь Петр Бененсон хуульчийн өрөөнөөс дэлхийн хамгийн том хүний эрхийн байгууллага болж өргөжсөн юм.
Бид мянга мянган үзэл санааны хоригдлуудыг суллахад тусалж, тоолж барамгүй олон амжилтыг байгуулсан. Бид засгийн газрууд болон компаниудыг хүний эрхийн зөрчилдөө хариуцлага хүлээхийг шаардсаар байна.