Мексик улсад хичээлээ тараад гэртэй аюулгүй харина гэдэг бол Хосе Адрайны адил хүүхдүүдийн хувьд баяртай үйл явдал юм.
;
Мексик улсад хичээлээ тараадгэртэй аюулгүй харина гэдэг бол Хосе Адрайны адил хүүхдүүдийн хувьд баяртай үйл явдал юм. Хүчирхийлэлд өртсөнөөсөө 2 жилийн дараа ч Хосе Адрайн аюулгүй тайван байдлыг мэдрэхгүй хэвээр байна. Яагаад? Учир нь түүнийг хүчирхийлсэн орон нутгийн цагдаа нар одоо ч гадуур чөлөөтэй явж байна.
Мексик улсад амьдардаг бяцхан хүү Хосе Адрайн болон бусад хүүхдүүдийн хувьд хичээлээ тараад гэртээ аюулгүй харина гэдэг бол баяртай үйл явдал юм. Хосе Адрайн 2 жилийн өмнө хүчирхийлэлд өртсөн бөгөөд одоог хүртэл аюулгүй тайван байдлыг мэдрэхгүй хэвээр байна. Яагаад? Учир нь түүнийг хүчирхийлсэн орон нутгийн цагдаа нар одоо ч гадуур чөлөөтэй явж байна.
2016 оны 2-р сарын 5-нд 14 настай, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй Маяа овгийн хүү Хосе Адрианыг Мексикийн Юката мужийн Экс-кан тосгонд цагдаагийн албан хаагчид үндэслэлгүйгээр баривчилж, зодож танхайрсан байна. Хосе Адрайныг хичээлээ тараад гэрлүүгээ явах замд хэсэг хөвгүүд гудамжинд зодолдож байсан ба тэдний шидсэн чулуу цагдаагийн машиныг оносон байна. Цагдаа нар ирэх үед үйл явдал эсрэгээрээ өрнөж гэм буруугүй Хосе Адрайныг цагдаа нар хамгаалах ёстой байтал үүний оронд хүүг баривчилан хүч хэрэглэж машиныхаа эсрэг талд гарган хүүгийн толгойд нь цохиж, хүзүүг хүндээр гэмтээсэн хэрэг гаржээ. Энэ үйл явдлыг түүний хөршүүд нь харсан юм. Цагдаа нар хүүгийн цамц болон гутлыг тайлж Чемаксийн ойролцоох хотын шоронд аваачин хүйтэн хананд гавлаж бүтэн цагийн дараа суллажээ.Хүүгийн эцэг эх тухайн нөхцөл байдлыг мэдмэгцээ хүүгээ шоронгоос гаргаж авахын тулд торгууль, цагдаагийн машиныг эвдэж сүйтгэсний төлбөрийг төлөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн байна. Хосе Адрайны гэр бүлийнхэн өөрсдөд нь тохиолдсон шударга бус хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн энэ явдлыг чимээгүй өнгөрөхийн оронд шударга ёсны төлөө тэмцэхээр шийджээ. Тэд өргөдөл гаргаж шударга ёсыг тогтоохын төлөө танаас тусламж авахыг хүсэж байна. Бид энэ хэрэгт анхаарлаа хандуулан, асуудлыг зохих хүмүүст хүргэхэд дорвитой нөлөө үзүүлж чадна.
Яг одоо эрх баригчдыг шударга ёс тогтоож Иосеф Адрейныг хүчирхийлсэн хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж захидал илгээнэ үү.
Орон нутгийн эрх баригчдаас
- Хосе Адрайн болон түүний гэр бүлд Хосе Адрайны эрх зөрчигдсөнөөс үүссэн зовлон зүдгүүрийг арилгахад шаардлагатай нөхөн олговрыг тэдний хүсэлтийн дагуу олгох.
- Хосе Адрайны холбогдоод байгаа хэргийг яаралтай, шударга, бүрэн гүйцэд шалгаж, эрүүгийн хэрэгт сэжиглэгдээд байгаа төрийн албан хаагчдыг тэр тундаа цагдаагийн албан хаагчдыг шударга шүүхээр шүүх.
- Хосе Адрайн бол цагдаагийн албан хаагчдыг хүч хэтрүүлэн хэрэглэсний улмаас хохирсон дэлхийн олон хохирогчдын зөвхөн нэг төлөөлөгч юм.