“ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ” ЗУНЫ ЗУСЛАН СУРГАЛТ
“ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ” ЗУНЫ ЗУСЛАН СУРГАЛТ
Сургалт 2019 оны 08 сарын 15-20-ны хооронд Олон улсын Найрамдал зусланд болно.
Та:
Өөртөө итгэлтэй
Хүний эрхийн төлөө цаг заваа зарцуулах боломжтой
Нийгмийн идэвхтэй
Үе тэнгийхэндээ эерэг нөлөөлөл, хүрээлэл үүсгэх чадвартай
Багаар ажиллах чадвар болоод нийгмийн бусад чадвараа хөгжүүлэх зорилготой
18-24-настай бол манай зуны зуслан сургалтыг сонирхон материалаа илгээнэ үү. Бид шалгарсан залуучуудыг үнэ төлбөргүй хүний эрхийн зуны зуслан сургалтад хамруулна.
Бүрдүүлэх материал:
1. Өөрийн товч намтар буюу CV
2. Шалгаруулалтад оролцох видео бичлэг- 2-3 минут
Хүний эрхийг хүнээс салгаж болох уу? Яагаад
Хүний эрхийг өөрийн хамгийн дуртай амттантай зүйрлэвэл? Яагаад?
Таны хамгийн дуртай амттан таны амьдралд байхгүй гэж төсөөлбөл?
/Эрхгүйгээр амьдрах тухай төсөөлөл/ зэрэг 3 асуултад хариулан бичлэгээ илгээнэ үү
3. “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад миний хувь нэмэр” сэдэвт 500 үгтэй эсээ бичлэг
Материалыг 2019.08.10-ны 23:59 цаг хүртэл https://forms.gle/yWYc7e2QvqEBDriXA
болон This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. мэйл хаягаар хүлээн авах болно.
Хүний эрхийн зуны зуслан сургалтын баг бүрдэлт:
1. МЭИ-ийн идэвхтэн гишүүн- 17 залуу / гишүүний татвараа төлсөн, ЭИ-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, зохион байгуулах, манлайлах чадвартай байх/
2. Дижитал маркетинг, контент хөгжүүлэгч-2 залуу / Видео бичлэг, анимэйшин хийх, хүний эрхийн контент хөгжүүлэх чадвартай, график дизайн сонирхдог, эсвэл тус чиглэлээр суралцдаг байх/
3. Илтгэгч, манлайлагч-2 залуу / илтгэх, өөрийгөө илэрхийлэх чадвартай, эерэг нөлөөллийг бий болгох хүсэл эрмэлзэлтэй байх/
4. Эвэнт хостер -2 залуу / төсөл бичиж байсан туршлагатай, сонирхолтой, зохион байгуулах чадвар бүхий/
5. Бүтээлч сэтгэлгээтэй- 2 залуу / хуульч, судлаач, мөрдөгч, сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг байх/
Та бүхэнд амжилт хүсье