Польш улс: Европ даяар шүүгчид болон хуульчид Варшав дахь шүүх эрх мэдлийн бие даасан байдлын төлөө жагсана.
Ирэх Бямба гаригт 14 орны шүүгч болон хуульчид Польш улс дахь хүний эрх, шүүх эрх мэдлийг хамгаалахаар Варшав хотод жагсаал хийхээр болсон бөгөөд энэ нь тус улсын Сенат шүүхийн бие даасан байдлыг дордуулж болзошгүй хуулийн төслийг цаашид судлахаа мэдэгдсэнтэй холбоотой юм.
"Польш улсын шүүгчид урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр эвлэлдэн нэгдсэн нь тус улсын шүүх засаглалд тулгарч буй хямралын хурцадмал байдалд хариу өгч байгаагийн нэг илрэл. Бямба гарагт хүний эрх, хууль дээдлэх ёс болоод Польшийн шүүхийн хараат бус байдлыг хамгаалахаар жагсаж буй бүх хүмүүстэй бид нэгдэх болно. Олон орны шүүгч, хуульчид, иргэний нийгмийнхэн цугларч, шүүгчийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхэд ноцтой хязгаарлалт тавихаар төлөвлөж буй Польшийн эрх баригчдыг эсэргүүцэн жагсах болно. Өргөн баригдсан энэ өөрчлөлтийн төсөл гүйцэтгэх засаглалын эрх мэдлээс хараат бус байх Польшийн шүүх эрх мэдлийг сулруулж, уулмаар төрийн эрх мэдлийн хуваарилалтыг үгүй хийх аюултай юм хэмээн Польшийн Эмнести Интернэшнлийн гүйцэтгэх захирал өгүүлсэн юм.
Шүүгчдийг дуугүй болгохын тулд сахилгын шийтгэл ногдуулсан явдалтай холбогдуулан Польш болон олон улсын иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид Европын комисст нээлттэй захиа илгээж, хууль дээдлэх ёсыг хамгаалан арга хэмжээ авахыг уриалсан байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл ярилцлага авахыг хүсвэл (+48) 605 222 705 дугаарт холбогдон Польшийн Эмнести Интернэшнлтэй холбоо барина уу.
Нөхцөл байдал:
Одоогоор холбогдох хуулийг Сенатад хэлэлцэж байгаа бөгөөд ирэх долоо хоногт санал хураалт явуулна.
Нидерланд Австри, Грек, Герман, Унгар, Хорват, Португал, Дани, Франц, Итали, Норвеги, Румын, Эстони, Ирланд зэрэг орны шүүгчид жагсаалд оролцохоор төлөвлөж байна.
Польшийн Сенатын яаралтай хүсэлтийн дагуу Венецийн комиссын төлөөлөгчид 2020 оны 1-р сарын 9, 10-нд Варшав хотод эрх баригчид болон бусад харилцааны байгууллагуудтай уулзалт зохион байгуулна.
Польшийн Сенатад Омбудсмен Адам Боднарын танилцуулсан хуулийн талаархи анхааруулгын тойм.
2015 оны сүүлээс Польшийн засгийн газар шүүхийн бие даасан байдлыг алдагдуулсан хууль тогтоомж, бодлогыг шат дараалан авч хэрэгжүүлсэн. Эдгээрт шүүхийн томилгоог улстөржүүлэх, Хууль зүйн сайдад Шүүхийн ерөнхийлөгч, дэд дарга нарыг огцруулах, томилох онцгой эрх олгох, Дээд шүүхийн шүүгчдийг огцруулахыг шаардах зэргийг дурьдаж болно. Засгийн газар сахилгын шийтгэлээр далимдуулан энэхүү хуулийн 'шинэчлэл' -ийг эсэргүүцсэн зарим шүүгчдийг ажлаа алдах эрсдэлд оруулаад байна.
Эх сурвалж:
www.amnesty.org