Эрхийнхээ төлөө бичицгээе 2020
Заримдаа захидал хэн нэгний амьдралыг өөрчилж чаддаг. Энэ нь Эрхийнхээ төлөө бичицгээе буюу бидний дэлхий дахинаа явуулдаг захидал бичих кампанит ажлын гол үндэс юм.
19 жилийн өмнөөс хийж ирсэн энэ ажил өнөөдөр дэлхий дээрх хамгийн том хүний эрхийн үйл ажиллагаа болоод байна. Жил бүрийн 12-р сард дэлхий даяар олон сая хүн эрх нь зөрчигдсөн хүмүүсийн төлөө захидал бичдэг. Тэд буруу зүйлийг засахын тулд захидал бичдэг болсон.
Эрхийнхээ төлөө бичицгээе 2020 үйл ажиллагаа 12-р сарын 10-25-ны хооронд цахим орчинд өрнөх тул та манай цахим уриалгад идэвхтэй оролцоорой.
Эмнести Интернэшнлийн дэлхий даяарх гишүүд, дэмжигчид 2019 онд Эрхийнхээ төлөө бичицгээе үйл ажиллагааны үеэр 6 609 837 захидал, зурвас, цахим шуудан илгээж, твиттерээр жиргэж, үзэл бодлоороо нэгдсэн. Идэвхтэн гишүүд, оюутнууд, сургуулийн сурагчид, нийгмийн янз бүрийн давхаргын төлөөлөл хүний эрхийн зөрчлийн золиос болсон хувь хүн, бүлэг хүмүүсийн төлөө бичиж, эрхийг нь хамгаалж чадсан.

КОЛУМБИ: ЖАНИ СИЛВА

БУРУНДИ: ЖЕРМЭЙН РУКУКИ

ӨМНӨД АФРИК: ПОПИ
КВАБЕ, БОНГЕКА ПХУНГУЛА

МЬЯНМАР: ПЭЙНГ ФИО МИН,

ЧИЛИ: ГУСТАВО ГАТИКА

САУДЫН АРАБ: НАССИМА АЛЬ-САДА

АЛЖИР: ХАЛЕД ДРАРЕНИ

МАЛТА: ЭЛЬ ХИБЛУГИЙН 3

ТУРК: МЕТУ ПРАЙДЫН ХАМГААЛАГЧИД

ПАКИСТАН: ИДРИС ХАТТАК

Дэлхий дахинаа

200 гаруй улс орон, газар нутагт хүмүүс захидал бичих төрөл бүрийн арга хэмжээнд нэгдэж

сая сая захидал, цахим шуудан бичиж, твиттерээр жиргэж, өргөх бичигт гарын үсгээ зурж зурж

эрүүдэн шүүгдсэн, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдсон, орогнол эрэх эрх нь зөрчигдсөн хүмүүст эв санааны нэгдлээ илэрхийлж

шийдвэр гаргагчид, эрх баригчид, засгийн газарт шахалт үзүүлж

эрх нь зөрчигдсөн хүмүүст, тэдний гэр бүлд дэмжиж байгаагаа илэрхийлж

идэвхтнийг суллаж, эрүүдэн шүүгчдэд хариуцлага хүлээлгэж, хуулийг өөрчилж, өөрчлөлт хийхэд тусалдаг.
Дэлхий даяар хүмүүсийн эрх чөлөөнд халдсаар байна. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хорьж, эрүүдэн шүүж, хилс хэргээр яллаж, дүрвэгсэд амьдрах аюулгүй орчноор хангагдах бус харин гадуурхагдан орхигдож байна.
Таны үг, захидал, үйл ажиллагаа шийдвэр гаргагч нарт нөлөөлж, засгийн газрууд эрүүдэн шүүгчидтэй хариуцлага тооцож, үзэл санааны хоригдлуудыг суллаж, илүү олон хүн эрх чөлөөгөө олж авахад тусалдаг.
ЗАХИДАЛ БИЧИХ БҮТЭЭЛЧ САНАА
Үзэг, будгийн харандаа, гар доорх материалаа ашиглан ил захидал бичээд илгээгээрэй !!!